МУБИС-ийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/165 тоот тушаалаар Хөтөлбөрийн хороо, салбар хороо, дэд хороодыг байгуулж МУБИС-ийн сургалтын стандарт, шаардлагатай холбоотой бодлого тодорхойлох, хөтөлбөрийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, санал авах, өөрчлөлт оруулах, сургалтын хөтөлбөртэй холбоотой бодлого шийдвэрийг боловсронгуй болгох зорилгоор дээр дурдсан хороодыг байгуулан ажиллаж байгаа ба сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын удирдлага дор холбогдох чиг үүргийг биелүүлж ажиллаж байна.

Хөтөлбөрийн хорооны эрх зүйн зохицуулалт:

МУБИС-ийн захирлын 2014 оны “Хөтөлбөрийн хорооны ажиллах журам батлах тухай” А/221 тоот тушаалаар хөтөлбөрийн хорооны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, хөтөлбөрийн хорооны гишүүдийг бүрэлдэхүүний сургуулийн мэргэжлийн тэнхим болон захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн баталгаажуулсан. 

 ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Сургалтын хөтөлбөрүүд нь суралцагчдыг үндэсний болоод олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмших, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, насан туршдаа суралцан хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төлөвших зорилгыг хангах цогц үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байна

МУБИС-ийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь: Сургалтын үйл ажиллагааг суралцагч бүрийн хөгжлийн ялгаатай байдал, онцлогт үндэслэн шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, түүнийгээ амьдрал практикт хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй, суралцагч болон өөрийгөө байнга хөгжүүлэх сэтгэлгээтэй багш мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд үндсэн хэд хэдэн зорилтоо дэвшүүлэн тавьсан. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа багш бэлтгэх бодлого, эрх зүйн зохицуулалтууд, МУБИС-ийн эрхэм зорилготой хэрхэн уялдаж байгааг үндэс болгосон.

Цаашид сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаа дахь сургуулийн эрхэм зорилго, хөтөлбөрийн зорилго, зорилтын уялдаа холбоог үнэлэх, түүнийг сайжруулах арга хэлбэрүүдийг ашиглах нь зүйтэй.


МУБИС-ийн хөгжлийн бодлого харьцуулалт

УБИС-ИЙГ  2007-2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ МУБИС-ИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
(2014-2024 ОН) 
  Алсын хараа:Багш боловсролын чанараар Ази тивд өрсөлдөхүйц их сургууль байх 
Эрхэм зорилго:Хувь хүний сонирхол, нийгмийн хэрэгцээ, олон улсын чиг хандлагад нийцсэн багш болон бусад боловсрол эзэмших, судлах, хөгжүүлэх иргэдэд нээлттэй, чанартай үйлчилнэ Эрхэм зорилго: Хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай багш, боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргах 
Баримталсан бодлого чиглэл:Үнэт зүйл:
Стратегийн шинэчлэлийг үргэлжлүүлэх Сурах арга барилтай, хүнлэг, ёс зүйтэй оюутан
Хүнийн хүчин зүйлийг оновчтой ашиглах хөгжүүлэх Судлан шинжлэх, суралцахуйг хөтлөх эрдэмтэн багш 
Сургалт, түүнийн орчинг хөгжүүлэх Хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай бүтээлч төгсөгч
Санхүүгийн нөөц, маркетингийн үйлчилгээг нэмэгдүүлэх Бүтээлч, хариуцлагатай, нэгдмэл хамт олон
Эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг шинэчлэх Хөгжил дэвшил, үнэт зүйлийг эрхэмлэгч зөв удирдлага
Гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй үр ашигтай хөгжүүлэх Сургалтын хөтөлбөр, түүнийн хэрэгжилт, чанар
  Сургалт, судалгаа, инновацийн таатай орчин
Үр дүнд суурилсан тогтолцоо, эдийн засгийн нөөц, чадамж 
  Хэв шинж: Сургалт, судалгаа хосолсон нээлттэй, орчин үеийн их сургууль байх 
  Уриа: Манлайлагч багш-хөгжлийн түлхүүр 

Хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажууллын тогтолцоо