Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн эрх, үүрэг

  1. Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс оюутан болон төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг гаргаж, мэдээллийн сан үүсгэх
  2. Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд бүртгэх,зуучлах, мэдээлийн сан үүсгэх
  3. Сургууль болон төвүүд нь үйл ажиллагаа явуулах өрөө танхимтай байх
  4. Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд тогтмол зуучлах, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах
  5. www.oyutan-ajil.mn цахим хуудсанд цагийн болон түр ажлын байрны захиалга, ажил хайж буй оюутны мэдээлэл, төвийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оруулж, баяжуулах
  6. Төвийн багш, ажилтнууд нь оюутан залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгөх
  7. Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг яармагийг хамтран зохион байгуулна.
  8. ОХЭДТ-ийн үйл ажиллагааг тогтмол явуулж, мэдээлэл сурталчилгааг өөрийн сургуулийн оюутан залуучуудад түгээнэ.
  9. Оюутнуудыг нийтийг хамарсан ажилд оролцуулах
  10. ОХЭДТ ажиллах цагийн ажил хийх оюутныг сонгон шалгаруулж удирдан чиглүүлэх ажлыг тухайн төвийг хариуцсан ажилтан хийх ба цагаар ажилласан оюутны ирцийг сар бүрийн 25-нд Нийслэлийн хөдөлмөрийн газарт ирүүлэх
  11. Төслийн үйл ажиллагаатай холбогдолтой санал, хүсэлтээ амаар болон бичгээр гаргах
  12. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь үйл ажиллагааны дэлгэрэнгүй  тайланг хагас, бүтэн жилээр Нийслэлийн Хөдөлмөрийн газарт цахимаар болон цаасан суурьтайгаар хүргүүлнэ.
  13. Тоног төхөөрөмж, эд материалыг тухайн байгууллагын санхүүгийн тайлан тооцоонд бүртгэх, зориулалтын дагуу ашиглах

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ, цагийн ажлын тухай мэдээлэл, үндсэн ойлголт

Аль ч насны, амьдралынхаа аль ч үед явж байж болох хувь хүнд сурч боловсрох, ажил хөдөлмөрийн сонголтоо хийх, ажил мэргэжлийн замаа удирдан хөгжүүлэхэд нь туслахад чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хэлнэ. (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) Европын комисстой хамтран боловсруулсан тодорхойлолт).

АМЧБОҮ-ний үндсэн чиглэлүүд:

·         Ажил мэргэжлийн талаарх мэдээлэл
·         Ажил мэргэжлийн боловсрол 
·         Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ 
·         Ажлын байрны талаар зөвлөгөө өгөх үйлчилгээ 
·         Ажлын байранд зуучлан оруулах

Зөвлөгөө өгөх, чиглүүлэх хэлбэр төрлүүд: 

·         Зорилтот бүлгээр • Боловсролын түвшингээр
·         Хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийн ангиллаар 
·         Бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр 

АМЧБО үйлчилгээ үзүүлэх газар нь: 

·         ЕБСургууль, их дээд сургууль, коллеж, МСҮТ
·         Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, 
·         Ажлын байран дээр, 
·         Сайн дурын / нутгийн иргэд түшиглэсэн байгууллага, 
·         Хувийн хэвшил зэрэг байна.

АМЧБОҮ-г хүргэх хэлбэр: 

·         Ганцаарчилсан болон бүлгээр
·         Уулзалт ярилцлагын болон алсын зайнаас (тусгай дугаарын утсан харилцаа, онлайн үйлчилгээ гм) 

            ЦАГИЙН АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

-       Цагийн ажил гэдэг нь 7 хоногт 20 цагаас илүүгүй, өдөрт 2-4 цаг ажиллахыг хэлнэ. 

            ЦАГИЙН АЖЛЫГ ХИЙСНЭЭРЭЭ ТАНЬД ЯМАР ДАВУУ ТАЛ БИЙ БОЛОХ ВЭ? 

-       Ажлын туршлагатай болно.
-       Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ.
-       Багаар ажиллаж сурна.
-       Тухайн байгууллагад цаашид үндсэн ажилтнаар ажиллах боломжтой.

 Цагийн ажил хийхээр бүртгүүлэх оюутан Анкет  бөглөж ОХЭД-төвд өгнө.

Хөдөлмөр эрхлэхэд анхаарах зөвлөмж

Аливаа байгууллагад ажилдорохын тулд өөрийн давуу талыг тодорхойлж, зөв ярих, зорилгоо тодорхой ойлгомжтой танилцуулах чадвартай байх ёстой.

Ажил мэргэжлээ зөв сонгох
Ярилцлагад бэлтгэх
СV, намтраа бичих
Ажлын ярилцлагад бэлтгэх
Хувийн зохион байгуулалттай байх

Ажлын байранд тавигддаг шаардлагууд

Харилцаа хандлагын ёс зүйтэй
Багаар ажиллах чадвартай
Бүтээлч, санаачлагатай
Өөрийгөө хөгжүүлж тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай мэдлэгтэй байх 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цагийн бирж, зуучлагч

Оюутан залуус цагийн болон байнгын ажил хайх, бүртгүүлэх, сургалт, зөвлөгөө, хууль эрх зүйн мэдээлэл авах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, биржүүдээр дамжуулан үйлчилгээ авахад дараах вэб сайтуудаас мэдээлэл авах боломжтой.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар  
Залуучуудын хөдөлмөрийн бирж