ОЮУТНЫ ДОТУУР БАЙР

МУБИС-нь 1,2,4,5 гэсэн  оюутны байрнаас гадна  “Оюутны өргөө 1, 2 –ыг  хариуцан ажилладаг.   1800 гаруй оюутныг хүлээн авах хүчин чадалтай.   

МУБИС-ийн оюутан нь оюутны дотуур байранд орох хүсэлтээ хичээлийн жилийн эхэнд  тухайн бүрэлдэхүүний сургуулийнхаа оюутны албанд гаргана. МУБИС-аас бүрэлдэхүүний сургуулиудад хуваарилсан квотын дагуу  оюутан хариуцсан ажилтан  оюутны хүсэлтийг курс тус бүрд хуваарилж  зөвшөөрлийн хуудсыг захиралд танилцуулна.

Оюутны зөвшөөрлийн хуудас нь оюутны цээж зурган дээр бүрэлдэхүүний сургуулийн захирал тамга дарж гарын үсгээр  баталгаажснаар  тухайн оюутан оюутны байранд орох эрхээ авна. 

Дотуур байранд орох оюутан дараах бичиг баримтыг  бүрдүүлж  дотуур байранд орно. Үүнд:

  • Бүрэлдэхүүний сургуулийн  захирлаас олгосон зөвшөөрлийн хуудас
  • Дотуур байрны төлбөр төлсөн баримт
  • Шинжилгээний бичиг / сүрьеэ, дох, цагаан хорхой, арьс өнгө.. г.м /

зэргийг бүрдүүлэн оюутан  МУБИС – ийн оюутны байранд суух гэрээ хийнэ.

Оюутны байрны төлбөрийн мэдээлэл:

 
Д/д
Оюутны өргөө цогцолбор /МУБИС болон бусад Их дээд сургуулийн оюутнууд/  
Өрөөний төрөл
 
Өрөөний төлбөр
 
Тайлбар
1 Квотой сургуулийн оюутан Хичээлийййн жилээр/4 ортой/ 850.000  
МУБИС болон бусад их дээд сургууийн оюутнууд
2 Квотой сургуулийн оюутан Хичээлийн жилээр /2 ортой/ 1.050.000
3 Гадаад оюутан Хичээлийн жилээр/4 ортой/ 1.302.000
4 Гадаад оюутан Хичээлийн жилээр /2 ортой/ 2.604.000
5 Оюутны 1,2,4дүгээр байр  /Зөвхөн МУБИС-ийн оюутнууд/ Хичээлийн жилээр / 2 болон 4 ортой/ 430.000 Зөвхөн МУБИС-ийн баклаврын оюутнууд
6 Оюутны 5 дугаар байр / Зөвхөн гадаад оюутнууд/ Хичээлийн жилээр /2 ортой/ 2.604.000  Зөвхөн МУБИС-д суралцаж байаа гадаад магистр доктор

Оюутны байртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг :

  1. Оюутны 1 дүгээр байрны зохион байгуулагч - Оюунтунгалаг 99846275
  2. Оюутны 2  дугаар байрны зохион байгуулагч – Болормаа 99140206
  3. Оюутны 4  дүгээр байрны зохион байгуулагч –Наранбаяр 99245083
  4. Оюутны 5  дугаар байрны зохион байгуулагч – Дашжав 99039059
  5. Оюутны өргөө-1, 2 байрны зохион байгуулагч – Одгэрэл 94946336

Анхаарах зүйл: 

Дотуур байрны эрхийг худалдах, өөрийн нэр дээр өөр оюутан байранд оруулахыг зөвшөөрөхгүй. Мөн дотуур байрны дүрэм журам, гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд байрнаас гаргах ба дахин байранд орох хүсэлт гаргах эрхгүй байна.