МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САН

МУБИС нь МБУС, Архангай Багшийн Сургуулийн номын сан ,СӨБС, БС МУБИС-ийн харьяа ЕБС, Төв номын сан гэсэн салбар нэгжүүдэд үйл ажиллгаагаа явуулж байна. Номын сан нь 231,284 ширхэг сан хөмрөгтэй, танхимын болон чөлөөт сонголтын үйлчилгээгээр 28 номын санч-мэдээллийн ажилтан үйлчилгээг хүргэж байна. Нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь номын санч мэргэжлээр мэргэшсэн бакалавар түүнээс дээш зэрэгтэй боловсон хүчнээр хангагдсан. Үүнээс магистрын зэрэгтэй 5 номын санч ажиллаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд олон улсын стандартад нийцсэн програм хангамжийг нэвтрүүлэх ажлын хүрээнд MARC21 стандарт, Z39.50 протоколыг дэмжсэн Коха програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн уншигчдад үйлчилгээ үзүүлж байна.

Төв номын сан нь 2016 онд шинэ барилгад нүүн орсоноор уншигчдад илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжоор бүрэн хангагдаж орчин үеийн үйлчилгээг нэвтрүүлсэн, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн Судалгааны 5 төрлийн танхим, Гэрээр ном олгох нэгжүүдийг байгуулж уншигч чөлөөт сонголтоор номоо өөрөө авч судлах боломжтойгоор зохион байгуулсан байна. Тус номын сан нь цаашдаа эрдэм шинжилгээний ажилтан, суралцагсдыг мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд мэдээллээр түргэн шуурхай хангах, сургалтын үйл ажиллагааг дэмжих сургалт арга зүйн төв болж орчин үеийн шаардлагыг хангасан цахим номын сан болох зорилттой ажиллаж байна.

Оюутан номын  сангаар үйлчлүүлэх:

МУБИС-ийн багш, оюутан, магистрант, докторант, орой, эчнээ, шаталсан зэрэг бүх хэлбэрээр суралцаж буй оюутнуудад үйлчилдэг.

Суралцагч  МУБИС-ийн номын сангаар үйлчлүүлэхийн тулд дараах шаардлагыг хангасан байна.

  • МУБИС-ийн оюутны цахим үнэмлэх
  • Иргэний үнэмлэх / гэрээр ном авахад шаардлагатай/

Номын сангийн программд бүртгүүлсэн уншигч оюутны үнэмлэхээрээ МУБИС-ийн номын сангийн аль ч  салбараар үйлчлүүлэх эрх нь нээгдэнэ. 

Үндсэн фонд - Гэрээр ном олгох. Төв номын сан  Байршил МУБИС-ийн Төв номын сан 2 давхарт 201 

Бүх шинжлэх ухааны 67351 ширхэг номтой, үүнээс 41062 ном нь монгол хэл дээр үлдсэн нь гадаад хэл дээрх ном байна. Уншигчдад номын тоо, эрэлт хэрэгцээнээс шалтгаалан номыг 3-7 хоногоор гэрээр олгож үйлчилдэг. Хамгийн өндөр настай ном нь муутуу цаасан дээр монгол бичгээр бичигдсэн “Тансан ламын үлгэр” 79 бүлэгтэй 12 дэвтэр ном байдаг  бол 1913 онд Санктпетрбург хотод хэвлэгдсэн “Полный немецко руссий словарь” нэртэй орос ном, 1918 онд хэвлэгдсэн “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургааль” нэртэй монгол бичгээр хэвлэгдсэн номууд ч мөн эртний номондоо ордог. 

Судалгааны танхим 1. Байршил МУБИС-ийн Төв номын сан 2 давхарт 202 тоот

 Нийгмийн шинжлэх ухааны олон салбарын номуудтай тус танхимд ерөнхий ба мэргэжлийн толь бичгүүд, нийгэм судлал, нийгмийн харилцаа, хамгаалал, социологи, хууль эрхзүй, улс төр, соёл судлал, шашин судлал, угсаатны зүй, урлаг, технологи, түүх, газарзүй, аялал жуулчлалын номууд байрладаг.

Судалгааны танхим-2. Байршил МУБИС-ийн Төв номын сан 3 давхарт 301 тоот

Хэл шинжлэл, судлалын номоор үйлчилдэг тус танхимд ерөнхий болон мэргжэжлийн толь бичиг, сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, аман зохиол, уран зохиол, утга зохиол судлалын номууд байрладаг. Энэ танхимаас монгол болон гадаад хэл судлалын найруулгазүй, үгзүй, авиазүй, хэлзүйн нарийн мэргэшсэн номуудыг үзэж судлах боломжтой. Хэл шинжлэлийн төдийгүй гадаад хэл сурах сонирхолтой нийт оюутан суралцагчид тус танхимаар үйлчлүүлдэг. 

Судалгааны танхим-3.

 Байршил МУБИС-ийн Төв номын сан Эрдэм шинжилгээний уншлагын танхим 300 тоот

Диссертаци болон магистрын судалгааны ажлууд, бусад судалгааны арга зүйн  холбогдолтой ном хэвлэлтэй эрдэм шинжилгээний тус танхимаар эрдэм шинжилгээ судалгаа хийж буй багш ажилтнууд, докторант, магистрантууд, төгсөх ангийн оюутнууд мөн үйлчүүлдэг. Чөлөөт сонголтоор судалгааны ажлаа авч харьцуулан судлах бүрэн боломжийг энэ танхим бүрдүүлсэн. Танхимд байх компьютерт судалгааны эрэл хайгуул хийх болон электрон каталогтой танилцах, цахим ном хэвлэл унших боломжтойн дээр хувилаж, хэвлэх төхөөрөмжийг нээлттэй ашиглаж болно.Танхимын давуу тал нь уншигч суудлын захиалгаа цахимаар өгөх боломжтой

Судалгааны танхим-4. 

Байршил МУБИС-ийн Төв номын сан 4 давхарт 402 тоот

МУБИС-ийн сургалтын гол чиглэл болсон багш боловсролын ном хэвлэлтэй тус танхим нь хамгийн их уншигчидтай танхим юм. Энд ерөнхий болон мэргэжлийн толь бичиг, танин мэдэхүй, судалгааны аргазүйн бүх ном сэтгэл судлал, сэтгэлзүй, боловсрол судлалын бүх чиглэл, хими, химийн технологийн шинжлэх ухааны ном зохиол байрладаг.Тус танхимаас МУБИС-ийн багш нарын багш боловсролын судалгааны ном зохиолыг бүрэн үзэж судлах боломжтой.

Тогтмол хэвлэлийн танхим

Байршил МУБИС-ийн Төв номын сан 4 давхарт 401 тоот

Энд ганцаарчилсан уншлага хийх боломжийг бүрдүүлсэн ба эндээс 30 гаруй төрлийн монгол сонин сэтгүүл, 60 орчим төрлийн гадаад хэвлэлийг уншиж судлахын зэрэгцээ МУБИС-иас эрхлэн гаргадаг “Лавай”, “Оюуны хөтөч”, “Философи, эрх зүйн боловсрол”, ‘’Монгол судлалын чуулган”, “Эх хэл судлал” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн бүрэн дугаарыг үзэж судлах боломжтой. Мөн өдөр тутмын сонингууд бүрэн байдаг.

            Номын сан өдөрт дунджаар 2900 гаруй уншигчдад 4500 ном хэвлэлээр үйлчилгээ үзүүлж байна. 2018 онд нийт 270.000 уншигчид 317.600 ном хэвлэлээр үйлчилсэн. Энэ нь номын сангийн үйлчилгээний өмнөх жилүүдтэй харьцуулахад  2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Номын сангийн дотоод зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулж орчин үеийн үйлчилгээний хэлбэр чөлөөт сонголттой үйлчилгээг   нэвтрүүлж  байна

     

Уншигчдын эрэлт хэрэгцээнд үндэслэн эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, эрэлт ихтэй цөөн хувьтай ном сурах бичиг унших, электрон каталоги хайх зориулалт бүхий 30 ширхэг тавлетийг Судалгааны 3 танхимд байрлуулсан нь уншигчдын хэрэгцээнд нийцсэн ажил     болсон. Суудлын тоо танхим бүрд 10 нэмэгдсэн.       

                                                                                                                                                                                                                                           Уншигчид болон эрдэмтэн судлаачдад  зориулан номын сандаа шинжлэх ухааны цогц бүтээл Ганжуур, Данжуур их хөлгөн судрын 130 ботыг худалдан авч уншигчдад танилцуулж байна. 

Салбар сургуулийн номын сангууд:

Математик Байгалийн Ухааны Сургуулийн номын сан

Багшийн сургуулийн номын сан

МУБИС-ийн харьяа ЕБС-ийн номын сан

Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн номын сан