МУБИС нь боловсрол судлалын чиглэлээр Ази тивд өрсөлдөхүйц их сургууль болох хэтийн зорилготой бөгөөд гадаадын их сургууль, судалгааны байгууллагуудтай эдийн засаг, эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн билээ. 

Хөрш ОХУ, БНХАУ-тай найрсаг, тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзаж ажилладаг. Мөн Европын холбоо, Ю-Артик (U-Arctic) Хойд бүсийн их сургуулиудын холбоо, ЮНИНЕТ (UNINET) Евроазийн  их сургуулиудын холбоо, БНХАУ, Монгол улсын их, дээд сургуулиудын холбоо, АНУ, Япон, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улсуудтай "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх бодлогыг баримтан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар  нийт 15 улсын 73 их, дээд сургууль, олон улсын байгууллагуудтай байгуулсан 119 хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Үүнээс 34 хамтын ажиллагаатай ИДС-тай багш, оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр, эрдэм шинжилгээ, дадлагын солилцооны хөтөлбөр, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, туслалцаа үзүүлж ирэв.

Цаашид МУБИС нь орчин үеийн хандлага, хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд гадаадын олон их сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээ, багш, оюутан солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах бодлогыг барих болно.