МУБИС нь 2017-2018 оны хмчээлийн жилийн байдлаар 6 сургалтын хамтарсан хөтөлбөрийг гадны их, дээд сургуультай хэрэгжүүлж байна. Тухайлбал бакалаврын түвшинд (2+2), (3+2), ахисан түвшинд буюу магистрын (1+1) хөтөлбөрийг дараах сургуулиудтай хамтарч явуулж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд МУБИС-ийн оюутнууд сургалтын тодорхой хугацааг (2 жил) өөрийн сургуульд, үргэлжлүүлэн хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудад суралцаж төгсөх боломжтой. Дараах хамтарсан хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж, олон оюутнууд элсэн суралцаж байна. 

Сургуулийн нэрУлсХамтарсан хөтөлбөрийн төрөлСургалтын үндсэн чиглэл
1Чиндао Чиуши дээд сургуульБНХАУБакалаврын 3+2Сургуулийн өмнөх боловсрол
2Буриадын их сургуульОХУБакалаврын 2+2Монгол судлал, түүх, нийгэм, дасгалжуулагч багш, хими, биолог г.м.
3Буриадын их сургуульОХУМагистрын 1+1Монгол судлал, түүх, нийгэм, дасгалжуулагч багш, хими, биолог г.м.
4Хөлөнбуйр дээд сургуульБНХАУБакалаврын 2+2Багш, сургуулийн өмнөх боловсрол, Багш, бага боловсрол
5ӨМӨЗО-ны Багшийн их сургуульБНХАУБакалаврын 2+2Сургуулийн өмнөх боловсрол, Монголын уран зохиол, Дүрслэх урлаг
6Тянжиний Аж Үйлдвэрийн их сургуульБНХАУБакалаврын 2+2Хувцасны загвар дизайн, компьютер график дизайн, дүрслэх урлаг