Оюутны хөгжлийн төв


“Оюутны хөгжлийн төв”-ийн  зорилго

Оюутны бие даан болон хамтран  суралцах сургалтын таатай орчинг бүрдүүлж, хувь хүний хөгжил төлөвшлийг дэмжсэн үйл ажиллагааг   зохион явуулна. 

Оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагааны чиглэл:

  • Оюутныг  бие даан болон багаар  хамтран  суралцах боломжоор  хангах
  • Оюутан оюутандаа туслах буюу “Оюутан багш” –ын  сургалт явуулах 
  • МУБИС-ийн оюутны холбоо болон клубуудын үйл ажиллагааг дэмжих
  • Багш болон оюутны хамтын сургалт,  хүмүүжлийн ажиллагааг  дэмжин туслах
  • Оюутны хөгжил төлөвшлийн талаар   сургалт семинар  зохион байгуулах
  • Мэргэжлийн багш удирдан явуулж байгаа дугуйлангийн үйл ажиллагааг дэмжих
  • Анли хэлний багшийн ангийн оюутнууд бусад мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад англи хэлний дугуйлан  хичээллүүлэх 
  • МУБИС-ийн оюутанд чиглэсэн бусад үйл ажиллагааг зохион байгуулна.

Зөвлөн туслах үйлчилгээ:    

  • Хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаарх мэдээлэл  авах, бүртгэх, зуучлах
  • МУБИС-ийн тэтгэлэг болон  бусад бүх төрлийн тэтгэлэгийн сангууд, оюутан солилцооны талаарх мэдээлэл болон  тэтгэлэгт хэрхэн хамрагдах заавар зөвлөгөө  өгөх, хамруулах  
  • Эрүүл мэнд, сэтгэл зүйн болон тулгамдсан асуудлаар зөвлөгөө  өгөх, туслан дэмжих
  • Цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах

Хамтран суралцах өрөөний  үйлчилгээ:

Оюутанд үйлчлэх төв нь оюутнууд бие даан болон багаар ажиллах, хамтран суралцах 4 өрөөтэй.  Өрөө тус бүр 12-15 оюутны  суудалтай.   

Даваа-Баасан гаригуудад08.40-10.10Оюутанд үйлчлэх хуваарь
10.20-11.50
12.00-13.30
14.00-15.30
15.40-16.10
16.20-17.50
18.00-19.30

Жич: Оюутнууд онцгой тохиолдолд оройн цагаар болон амралтын өдрүүдэд   хамтран суралцах өрөөг урьдчилан захиалж болно.  

Хаяг: МУБИС-ийн 1 дүгээр байрны 105 тоот  өрөө

Хариуцан ажиллах: Хариуцсан ажилтан: Л.Оюунгэрэл /99791171/

Утас: 11-31-17-64

E-mail; oyungerel88@msue.edu.mn

МУБИС-ийн Оюутны хөгжлийн алба