ОХУ-ын “РОССИЯ СЕГОДНЯ” агентлагийн төлөөлөгчид ирлээ


ОХУ-ын “РОССИЯ СЕГОДНЯ” Олон улсын мэдээллийн агентлагийн зөвлөх Олег Дмитриев, сэтгүүлч Дмитрий Виноградов нар айлчлан ирж 11-р сарын 28-ны өдөр А-312 танхимд манай Сэтгүүлчийн ангийн оюутнуудад лекц уншиж, сонирхолтой яриа өрнүүлэн мэргэжлийн арга туршлагаасаа хуваалцлаа. Эрхэм хүндэт зочин Олег Дмитриев “Мэдээллийн эх сурвалжтай хэрхэн ажиллах: сонирхол татахуйц шинжээчдийг хэрхэн олох, тэдэнтэй яаж ярилцах” сэдвээр лекц уншсан бол сэтгүүлч Дмитрий Виноградов "Халуун цэг дээрээс хэрхэн сурвалжлах вэ?" сэдвээр яриа хийж, өөрийн Сири болон Ойрхи Дорнод, Киевийн дайны үеийн зөрчил мөргөлдөөнт талбарт сурвалжилга хийж байсан туршлагаасаа хуваалцсан юм. Уулзалт, лекцийн үеэр МОНЦАМЭ агентлагийн Оросын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий редактор, “Новости Монголии” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ю.Дэлгэрмаа орчуулга хийж хамтран ажиллав. Энэ уулзалт лекцийн арга хэмжээг “Россия Сегодня” Олон улсын мэдээллийн агентлагаас санаачлан МОНЦАМЭ агентлаг, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим хамтран зохион байгуулж, манай ХМБ-ын сэтгүүлчид болон манайд сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд, багш нарын хамт өргөнөөр оролцлоо.

Т.Дуламрагчаа