Сэтгүүл зүйн оюутнуудаас ном хандивлав


НХУС-ийн Сэтгүүл зүйн 2-р курсын оюутнуудын “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" сайн дурын үйл ажиллагааны баг хамт олон МУБИС-ийн харьяа ЕБС-ийн уншлагын танхимд ном хандивлах "НЭГ ХҮН НЭГ НОМ" аяныг 11-р сарын 13-22- ныг хүртэл зарлан амжилттай өндөрлүүллээ. “Ирээдүй хойч үеэ хөгжүүлж, оюунлаг хүмүүс болгохын төлөө дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх, сэтгүүлч хүн бусдыг зөв зүйл рүү уриалан дуудах зарчмын дагуу зохиосон ба дан ганц интернэтээс мэдээлэл аваад зогсохгүй ном уншиж, амьдралд ойр бүхнийг ойлгох, мэдлэгээ илүү өргөн болгож хөгжээсэй” гэсэн үүднээс бид энэ аянаа зохион байгуулсан хэмээн оюутнууд зорьсон нь сайхан үйл хэрэг юм. “ӨГЛӨӨ БҮРИЙГ НОМТОЙ, НАРТАЙ УГТАЦГААЯ” уриан дор явагдсан тус аянд Сэтгүүл зүйн тэнхимийн оюутан суралцагчид идэвхтэй оролцон 100 гаруй номыг шинээр байгуулагдаад удаагүй байгаа МУБИС-ийн харьяа ЕБС-ийн Номын санд өнөөдөр хүлээлгэн өглөө. Аяныг зохион байгуулагч хамт олны зүгээс идэвхтэй оролцсон нийт оюутан залуус, багш, магиструудадаа гүн талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Сайн үйлс үргэлж дэлгэрэх болтугай.

Т.Дуламрагчаа