Мэдээлэл хүргүүлэх тухай


МУ-ын Засгийн газрын 2020 оны “Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэл, Нийслэлийн онцгой комиссын хурлын 2020 оны 2 дугаар тэмдэглэл, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 2/579 тоот албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ДЭМБ-аас онц байдал зарлан сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан багш нар сургууль дээр ирж ажиллах шаардлагагүй бол хичээлээ цахим хэлбэрээр гэрээсээ зохион байгуулж болно. Мөн 0-5 насны хүүхэдтэй, өөрөө томуугийн шинж тэмдэг бүхий ханиадтай багш, ажилчид, албан хаагчид ажилдаа ирэхгүй эрүүл мэнд, аюулгүй байдлаа анхаарна уу. 

 

 

МУБИС-ИЙН ЗАХИРГАA