2019 оны “ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” онцлох цомын эзэн болов


Айлчлан ирж буй 2020 оноо өндөр амжилтаар угтсан МУБИС-ийн НОМЫН САНГИЙН БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОНДОО халуун баяр хүргэе!
Монголын Номын сангийн салбарын 2019 оны “ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” онцлох цомын эзэн болж Монголын Номын сангуудын консорциумын шилдэгээр шалгаран 2018 оны “ОНЦЛОХ ИННОВАЦИ” амжилтаа бататгасан хамт олондоо баяр хүргэж, Шинэ оны мэндийг хүргэе. Өнөөдөр манай эх оронд 1500-аад номын сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус салбарын шилдэг хамт олныг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд МУБИС-ийн Ж.Баатарсүрэн эрхлэгчтэй Номын сангийн хамт олон 2 дахь удаагаа улсын хэмжээнд шилдэгээ харуулав. МУБИС-иас их сургуулийн эрхэм чухал чиглэл болох Эрдэм шинжилгээ, судалгаа -Номын сангийн орчин, нөхцөл, үйлчилгээг дээшлүүлэхэд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг ихээхэн нэмэгдүүлж ирснээр номын сангийн суудлын тоог 3 дахин, фондын бүрдүүлэлтийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ
- Таблетийн үйлчилгээг нэвтрүүлж, цахим номын сандаа дэлхийн нэр хүндтэй компаниудын цахим номоор баяжилт хийж
- Олон Улсын KOHA программ хангамжийг нэвтрүүлэн орчин үеийн мэдээлэлийн технолгитой холбосон нь манай ИННОВАЦИ бүхий үйлчилгээ болоод байгаа билээ.
2019 оны байдлаар сургуулийн захиргаанаас МУБИС-ийн төв болон бүрэлдэхүүн сургуулиудынхаа номын сангийн барилга, тоног төхөөрөмж, ном хэвлэлийн бүрдүүлэлтэнд нийтдээ 1 тэрбум 160 сая гаруй төгрөгийг зориулаад байгаа нь дээрх амжилтад хүргэхэд их түлхэц болсон нь бахархууштай үйл явдал юм. Ингээд МУБИС-ийн захиргаа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлын ажлын алба, Номын сангийн нийт хамт олондоо талархал илэрхийлж,  ирж буй шинэ ондоо улам амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа