Сургалтын цахим гарын авлагуудтай танилцана уу!


БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд "Нээлттэй боловрол төв"-өөс 5 цуврал сургалтыг их, дээд сургуулийн багш нарт зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтаар сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа өргөн дэлгэрч байгаа нээлттэй боловсролын чиг хандлага, сургалтын нээлттэй нөөц материал, нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээл, нээлттэй сурах бичиг зэргийн талаар мэдээлэл, танилцуулга хийгдсэн болно.
Оюутны танхимын сургалтын үйл ажиллагаа түр зогсож, онлайн сургалтыг зохион байгуулж байгаа энэ үед энэхүү сургалтын цахим гарын авлагуудаас та бүхэн өөртөө хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой юм.
Сургалтын гарын авлагуудыг судалснаар нээлттэй боловсролын талаарх мэдээлэл сургалтын нээлттэй эх материалыг хэрхэн зохиох, зохиогчийн эрхийн шинэ зохицуулалт, суралцах үйл ажиллагааны дизайн, нээлттэй онлайн хичээл хэрхэн бүтээх талаар мэдлэг, мэдээллийг олж авна. Энэхүү мэдлэг, чадварыг эзэмшсэнээр сургалтын үйл ажиллагааг бүтээлчээр өөрчлөх арга ухааныг ойлгох, багш өөрийн заадаг хичээлээ хэрхэн хялбар, дөт замаар оюутан суралцагчдад хүргэх талаар бүтээлчээр бодох, сэдэх ухааныг өдөөж өгөх юм. Ингээд
Энэ нээлттэй хичээл нь дараах 5 сэдвийг хамарна.
1. Нээлттэй боловсрол
2. Сургалтын нээлттэй нөөц эх материал
3. Суралцахуйн дизайн
4. Хьютагог
5. Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл
Та бүхэн дараахь линкээр орж гарын авлагатай танилцан татан авч ашиглаарай.

http://online.fliphtml5.com/wvtme/iltr/#p=16
http://online.fliphtml5.com/wvtme/smrs/
http://online.fliphtml5.com/wvtme/wtkf/#p=2
http://online.fliphtml5.com/wvtme/pmos/

МУБИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ