"ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" сэдэвт хурал боллоо


Боловсрол судлалын сургууль, Нийгмийн ажил арга зүйн тэнхимээс их, дээд сургуулийн оюутан залуус, хамтран ажиллагч байгууллагуудын ажилтнуудын дунд "ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг А312 танхимд зохион байгууллаа. Нийгэмд тулгамдсан чухал асуудлаар дээрх сэдвийн хүрээнд анх удаа тус хурлыг амжилттай зохион байгуулсан нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид дүгнэв. Эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчид болон оюутнууд өөрийн судалсан судалгааны илтгэлүүдээ хэлэлцүүллээ. Хурлын үеэр БоСС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Д.Алтанзул, НААЗТ-ийн эрхлэгч доктор дэд профессор Т.Цэндсүрэн, Нийгмийн ажил, онол практик сэтгүүлийн редактор, Монголын хүүхэд болон ахмад настны филантропи төвийн зөвлөх доктор Г.Амарсанаа нар шилдэг илтгэгч оюутнуудыг шалгаруулж, урамшуулав. Үүнд:
Индэр илтгэлийн төрөлд
Нэгдүгээр байр: 
“ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчид үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж буй байдал” 
Т.Анхтуяа, Б.Отгонмаа. МУБИС. НА-ын 3-р курс, 
Удирдсан багш О.Жаргалсайхан МУБИС. НААЗТ
Хоёрдугаар байр:
“Үе тэнгийнхний дээрэлхэлтэд нөлөөлөх сургуулийн эрсдэлт хүчин зүйлст анализ хийсэн нь” 
Э.Бямбажаргал. МУБИС. Нийгмийн ухааны багшийн 3-р курс. 
Удирдсан багш Б.Мягмарсүрэн МУБИС. НААЗТ
Гуравдугаар байр: 
“Цахим орчин дахь өсвөр насны хүүхдийн жендэрт суурилсан дарамт, хүчирхийлэл”
М.Нарангэрэл. МУБИС. НА-ын 3-р курс
Удирдсан багш Б.Мягмарсүрэн МУБИС. НААЗТ
Ханан илтгэлийн төрөлд
 Нэгдүгээр байр: 
“Үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаарх Оюутан залуусын мэдлэг хандлагыг судалсан нь”
Б.Санжаа НА-ын 4-р курс                                                   
Удирдсан багш Т.Цэндсүрэн. МУБИС. НААЗТ
Хоёрдугаар байр:
“Үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулахад эцэг эхийн үүрэг оролцоо”
Г. Эрдэнэчимэг, Б. Самдан, О.Тэгшзаяа НА-ын 3-р курс
Удирдсан багш О.Жаргалсайхан МУБИС. НААЗТ тус тус шилдэг илтгэлүүдээр шалгарав.
Ингээд ЭШ-ний хурлын шилдэг болон нийт илтгэгчид, хүрэлцэн ирж оролцсон нийт оюутан залуусдаа амжилт хүсэж, сайн сайхныг хүсье.