“БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвт хурлын удирдамж


“БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
                                                                                      
2019-11-28
НЭГ: ХУРЛЫН ЗОРИЛГО
Боловсрол судлалын магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, дэмжих, урамшуулах, эрдэм шинжилгээний бүтээл бичих арга зүйд суралцах, санал бодлоо солилцох, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.
 
ХОЁР: ОРОЛЦОГЧИД 
Боловсрол судлалын магистрант, докторантууд
 
ГУРАВ: ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлал аргазүйн тэнхим,  Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, боловсролын бусад мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
 
ДӨРӨВ: Илтгэлийн сэдвүүд
Илтгэлийн сэдвийг магистрант, докторант нь өөрийн судалгааны ажлын хүрээнд сонгох боломжтой бөгөөд сэдэв нээлттэй, чөлөөт сонголттой байна. Судалгааны ажлын асуудал, чиглэлээс хамааран салбар хуралдаан болгон зохион байгуулна. 
 
ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь магистрант, докторантын гэсэн хоёр салбар хуралдаантай байна. 
 
А. Тус хуралд оролцох хүсэлтэй магистрант, докторантууд 2019 оны 12-р сарын 20-ны дотор илтгэлийн бүрэн эхийг “Илтгэлд тавигдах шаардлага”-ын дагуу бичиж холбоо барих мэйл хаягаар ирүүлнэ үү. 
 
Б. Эрдэм шинжилгээний хурлын комисс ирүүлсэн илтгэлийг хэлэлцэж, хуралд хэлэлцүүлэх илтгэлийн зөвлөмж засварыг бичгээр оролцогчдод 2020 оны 12-р сарын 30-нд майл хаягаар илгээнэ.
 
В. Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн засварласан бүрэн эх болон  илтгэлийн presentation-ийг 2020 оны 1-р сарын 9-ны 17 цаг хүртэл холбоо барих мэйл хаягаар ирүүлнэ үү. 
Г. Хурал 2020 оны 1 сарын 10-ны өдөр МУБИС Боловсрол судлалын сургууль дээр  зохион байгуулна. 
 
Д. Хурлын илтгэлийг 8-10 минут танилцуулна.
 
Е. Хуралд хэлэлцүүлэн сайжруулж, хэвлэхэд бэлэн болгосон эхийг 2020 оны 1-р сарын 24-ний дотор холбоо барих мэйл хаягаар ирүүлнэ үү. 
 
ТАВ. ИЛТГЭЛД ТАВИХ ШААРДЛАГА
• Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна.
• Илтгэлийн сэдвийг том үсгээр хуудас голлуулан бичих ба хуудсыг дугаарлахгүй. Сэдвийн дараах мөрний баруун буланд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр байх ба ард нь тэнхим, салбар сургуулийн нэрийг нуман хаалтад бичнэ.
• Илтгэлийн эхэнд хураангуйг догол мөрөөс эхлэн 5-8 мөрөнд багтааж англиар бичих ба 6-8 түлхүүр үгийг догол мөрөөс эхлэн монгол хэлээр бичнэ.
• Илтгэлийг А-4 хэмжээний 4-8 нүүрт багтааж, Times New Roman шрифт, үсгийн фонт 12, мөр хоорондын зай (1.5 line), хуудасны дөрвөн талд 1 инч (2.54 см) зай авч бичнэ.
• Илтгэлийн ишлэл ба номзүйг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA/эй пий эй/ загварын дагуу бичнэ. Тухайлбал ишлэлийг оруулахдаа хаалтан дотор зохиогчийн нэр овог, хэвлэгдсэн он, хуудасны дугаар (х.) гэсэн дарааллаар оруулна (Жишээ нь: Nunan, 2011, p. 211). APA форматын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apastyle.org/ болон http://msue.edu.mn/en/ МУБИС-ийн англи веб хуудасны ACADEMICS/RESEARCH хэсгийн APA FORMAT хэсгээс авна уу.
 
Зургаа. Оролцогчдын урамшуулал
1. Тус эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, судалгааны арга зүй, явц, үр дүнгээс танилцуулсан магистрант, докторантад сертификат олгож, сургалтын төлөвлөгөөн дэх магистрантын “судалгааны семинар”, докторантын “судалгааны болон онолын семинар”-ийн  1 кредитийг хангасанд тооцно. 
2. Илтгэл нь шаардлага хангасан тохиолдолд мэргэжлийн сэтгүүл, Боловсрол судлал арга зүйн тэнхмээс эрхлэн гаргах эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлэх боломжоор хангана. 
 
Холбоо барих мэйл хаяг: mubisariunjargal@msue.edu.mn
 
Хурал зохион байгуулах комисс