“УРОК РАДНОГО ЯЗЫКА” ОУ-ын уралдаанд амжилттай оролцоод ирлээ


БАГШИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ! ОХУ-ын Буриад улсын Багшийн коллежээс зохион байгуулсан “ЭХ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ” уралдаанд МУБИС –ийн Багшийн сургуулийн оюутнууд амжилттай оролцоод ирлээ. Хоёр жил тутамд болдог “УРОК РАДНОГО ЯЗЫКА” Олон улсын Оюутны ур чадварын уралдаан 2019 оны 11-р сарын 11-16 өдрүүдэд Буриадын Улаан –Үүд хотод болж Орос, Монгол, Хятад болон ОХУ –ын Буриад, Тува, Якут, Татарстан, Башкортостан, Горно-Алтай, Забайкальский зэрэг Бүгд найрамдах улсуудын төлөөлөл болсон олон авьяаслаг оюутан залуус мэдлэг, ур чадвараараа өрсөлджээ. Уг тэмцээнд МУБИС –ийн Багшийн сургуулийн Багш, Бага ангийн боловсрол хөтөлбөрийн III курсийн оюутан А.Саруул, Н.Эрдэнэсүрэн, Багш, Урлагийн боловсрол хөтөлбөрийн III ангийн оюутан Б.Сумьяабазар нар амжилттай оролцож оюутнууд маань хичээл заах, өөрсдийн болон төсөл танилцуулах, урлагийн үзүүлбэр үзүүлэх зэргээр уралджээ. Оюутнуудаа амжилттай удирдан сайн яваад ирсэн Багшийн сургуулийн МХНУТ –ийн багш А.Амардалай, С.Гандэлгэр нартаа гүн талархал илэрхийлж, авьяастай чадварлаг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа