"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ- УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" ХУРЛЫН УДИРДАМЖ


"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ- УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
/ Сурах үйлийг амьдруулагч хүчин зүйл, сургалтын зорилго, үр дүнгийн хөдөлгөгч хүч бол сургалтын технологи мөн /

Үндэслэл:
 Аливаа сургалтын зорилго, зорилт нь гагцхүү сургалтын технологиор дамжиж хэрэгжих боломжтой
 Сургалтын технологи нь түүний зорилго, агуулга, аргазүй, зохион байгуулалт, суралцахуйн үйл явц, үр дүнгийн үнэлгээ зэргийг хамарсан өргөн ойлголт юм
 Сургалтын технологийг хэрэгжүүлэгч нь зөвхөн багш байх учир түүний хөгжил нь багшийн чанар, санаачлагаас нөхцөлдсөн хязгааргүй олон хувилбар бүхий өвөрмөц бүтээл, байнгын хөгжилд орших динамик процесс болно.
 Сургалтын технологи нь шилдэг сайн хөтөлбөр, сургалтын орчныг амьдруулж, суралцагчийн бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг нөхцөлдүүлэгч хүчин зүйл бөгөөд, түүнээс сургалтын эцсийн үр дүн шалтгаалж байна
Зорилго
 Дээд боловсролын сургалтын технологийн хөгжилд түлхэц өгч, багш, судлаачдын идэвх, санаачлагыг дэмжих
 Багш, судлаачдын бүтээлч туршлагыг олны хүртээл болгож нэгтгэн дүгнэх
ЭШХ-ыг санаачлан зохион байгуулагч:
Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг, МУБИС
Хамтран зохион байгуулагч:
МИДС-н Консорциум, ШУТИС, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Отгонтэнгэр ИС, Сити ИС, ХААИС-ийн Дархан салбар
Холбогдох хаяг: Утас: 96616500, цахим хаяг: soyombo_alt2000@yahoo.com
Сэдвийн хамрах хүрээ:
• Олон улсад сургалтын технологийг боловсронгуй болгон хөгжүүлэхэд гарч байгаа ололт амжилт, үндсэн чиглэл, хандлага, сайн туршлага;
• Монгол улсын дээд боловсролын сургалтын технологийн өнөөгийн байдал, тавигдаж байгаа эрэлт, шаардлага;
• Сургалтын онол, үзэл баримтлалууд түүний хэрэглээ;
• Сургалт танин мэдэхүйн үйл явц болох нь, сургалтын сэтгэл зүйн үндэс, түүнийг сургалтанд хэрэгжүүлэх асуудал;
• Сургалтын технологи боловсролын бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад шийдвэрлэх хүчин зүйл болох нь;
• Сургалтын үйл явцыг судалгаанд суурьлах, үйлийн судалгаа;
• Дээд боловсролын сургалтын арга, хэлбэрүүдийг боловсронгуй болгон хөгжүүлж, үр дүнг дээшлүүлэх, идэвхтэй сургалтын хэлбэрүүд;
• Сургалтын уламжлалт технологийн шинжилгээ /ашигтай ба сөрөг тал/;
• Е- сургалт түүний мөн чанар, боломж, түүний давуу ба сөрөг тал;
• Сургалтын технологийн хөгжилд багшийн үүрэг;
• Сургалтын технологийн хөгжилд, сургалтын байгууллага, удирдах байгууллагын үүрэг, удирдлага, зохион байгуулалтын ажлууд, эрхзүйн орчин;
• Сургалт удирдлага, жолоодлогт үйл явц болох нь, түүнийг хэрэгжүүлэх;
• Сургалтыг төлөвлөх , зохион байгуулах, үр дүнгийн үнэлгээ, шинжилгээ;
• Сургалтын технологийн тухай ойлголт, түүний бүтэц, сургалтын технологийн шалгуур;
• Бусад;
Эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 3-р сард зохион байгуулна.
Хуралд оролцох тухай хүсэлт, хураангуйг 2020 оны 2-р сарын 10-ны дотор, илтгэлийн бүрэн эхийг 2020 оны 2-р сарын 25-ны дотор soyombo_alt2000@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Мөн илтгэлийг ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж болох ба хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ. Илтгэлийн хураамж 35000 төгрөг.
Үр дүн:
• Хурлын илтгэлээр олон улсын ISBN кодтой “Дээд боловсрол” сэтгүүлийн тусгай дугаар гаргаж, олны хүртээл болгох
• Зөвлөмж гаргах
• Шилдэг илтгэл шалгаруулна
Илтгэлд доорх үндсэн шаардлага тавигдана:
 Дээд боловсролын сургалтын технологийн онол, аргазүйн чанартай нийтлэг, ерөнхий асуудлыг хөндсөн байх,
 Судалгаа, туршилт, баримтанд тулгуурлах,
 Гарсан дүгнэлт, дэвшүүлэх санал зөвлөмж нь онол, практикийн нийтлэг ач холбогдолтой, шинэлэг байх,
 Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих манай зааврыг баримтлах,
 Бичиглэлийн дүрэм, техник алдаагүй байх зэрэг болно.