Сурагч, багш нар "МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ийг өргөн тэмдэглэв


МУБИС-ийн харьяа ЕБС-ийн сурагч, багш нар "МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР" түүхэн тэмдэглэлт өдрийг өргөн тэмдэглэжээ. Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодотгон ирээдүй хойч үеэ эх түүхээрээ бахархах, өвөг дээдсээ хүндэтгэх, эх оронч үзэл санаа төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахад уг арга хэмжээгээ зориулан олон бүтээлч ажлуудыг зохион байгуулсны нэг нь I-III ангийн сурагчдад зориулан "Миний мэдэх Чингис хаан" сэдэвт мэдээллийн самбар байв. Түүнчлэн дээрх сэдвийн дор 1-12- р ангийн сурагчдад багш нар хичээл заан, YII-IX ангийн сурагчид болон багш нарын дунд "АХА" тэмцээн явуулж, X-XII сурагчдын дунд "Анхдугаар үндсэн хууль-95" эссэ бичлэгийн уралдаан, IY-Y, YI-IX ангийн сурагчдад "Чингис хаан өнөөгийн Монгол улсыг үндэслэн байгуулагч", "Чингис хаан мянганы суут хүн болох нь" сэдвээр тус тус мэдээлэл солилцох яриа өрнүүлж, хамтран ажилласан байна. Бүтээлч, санаачлагатай харьяа ЕБС-ийн нийт хамт олон, сурагч дүү нартаа талархал дэвшүүлж, улам их амжилт хүсье.

Т.Дуламрагчаа