"НЬЮ ЙОРКИЙН МАРАФОН"-оос оюутан М.Бат-Эрдэнэ хүрэл медаль авав


ОЮУТАН М.БАТ-ЭРДЭНЭ-дээ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.
МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багшийн 2-р курсийн оюутан М.Бат-Эрдэнэ 2019 оны 11-р сард зохион байгуулагдсан ДЭЛХИЙН ТОП 6 МАРАФОНЫ нэг НЬЮ ЙОРКИЙН МАРАФОНД 52000 оролцогчийн нэг болж, 42 километрийг 5 цаг 25 минут гүйж “ХҮРЭЛ” МЕДАЛЬ хүртсэн амжилт гаргалаа. М.Бат-Эрдэнэ нь тархины саажилттай оюутан бөгөөд Нью Йоркийн марафоноос өмнө “ОУ-ын Улаанбаатар марафон”, “Итгэл-Найдвар-Боломж 2019” зэрэг марафонуудад амжилттай оролцож байсан. БоСС-ийн удирдлага, хамт олон оюутны оролцоо, хөгжлийг дэмжиж, М.Бат-Эрдэнийн замын зардлыг хариуцаж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Хамт олны итгэлийг хүлээж амжилттай оролцсон М.Бат-Эрдэнэд цаашдын тэмцээн, сурлагад нь амжилт хүсье.

Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим