Багшийн хөгжлийн төвөөс сургалт зохион байгууллаа


МУБИС-ийн Багшийн хөгжлийн төвөөс Монгол Улсын Боловсролын Их Сургууль БЗД-ийн Боловсролын хэлтсийн хамтран ажиллах гэрээний хүрээнд тус дүүргийн ЕБС-ийн багш нарт ДАДЛАГЫН ЗӨВЛӨХ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ-ыг Багшийн хөгжлийн төвд өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэгтэгч доктор Д.Мандах, Сургалт эрхэлсэн дэд захирал дэд проф. Х.Тамир, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, СХБХА-ны дарга доктор Н.Мягмарцоож нар оролцож Багш боловсролын шинэчлэл, Оюутны багшлах дадлага ажлын шинэчлэлийн онцлог, удирдах арга барилын талаар танилцуулга хийн ярилцаж, санал солилцлоо. Мөн МУБИС-ийн багш доктор Б.Төртогтох /СӨБС/, доктор Б.Жаргалсүрэн /МБУС/ , Б.Ононтуул /БоСС/ нар Танилцах, Судлах, Туршин заах, Багшлах гэсэн 4 төрлийн дадлагын төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэлийн талаар танилцуулж, оюутнуудад зөвлөн туслах, хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр сургалт хийж багаар хамтран ажиллав. Тус сургалтанд ажилласан сургагч багш нарын оюутнуудад зөвлөсөн танилцуулгын бичлэг (видео)-ийг багш, оюутны вэб дээр байршуулах тул дадлагын үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэх ажээ. 
Сургалтанд оролцсон багш нартаа сертификат олгов. 
Ингээд сургалт зохион байгуулсан болон сургалтад идэвхтэй оролцсон нийт багш нар, хамт олонд Шинэ оны мэндийг дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсье.