2019 оны "ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ЗӨВЛӨЛ"-үүддээ баяр хүргэе


МУБИС-ийн 2019 оны "ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ЗӨВЛӨЛ"-үүд шалгарч шагналаа гардан авлаа. МУБИС-ийн захиргаа, МУБИС-ийн Ахмадын хороо хамтран жил бүр болзолт уралдааныг нийт ахмадуудынхаа дунд зарлан дүгнэж ахмад эрдэмтэн багш нар, ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцдог уламжлалтай. Ингээд 2019 оны олон талт ажил үйлсээрээ манлайлан 2019 оны "ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ЗӨВЛӨЛ"-өөр
ТЭРГҮҮН БАЙРТ: д/проф. Ч.Цэдэнбал даргатай БАГШИЙН СУРГУУЛЬ
ДЭД БАЙРТ: проф. П.Цэрэндондов даргатай БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ
ГУТГААР БАЙРТ: проф. С.Хөвсгөл даргатай НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ-ИЙН АХМАДЫН ЗӨВЛӨЛҮҮД
тус тус шалгарлаа. 
Шилдгээр шалгарсан Ахмадын зөвлөлүүдийн шагналыг өнөөдөр МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Ахмадын хорооны дарга доктор (Sc.D), проф. С.Жамц нар гардуулан өгч, баяр хүргэлээ. Дашрамд тэргүүний зөвлөлүүддээ тэргүүн байрыг -900, Дэд байрыг-700, гутгаар байрыг 400,0 мянган төгрөгөөр тус тус урамшуулан ахмадынхаа хамтын ажиллагаа, эрдмийн ажлыг дэмжив. Шагналыг гардуулах арга хэмжээнд шилдэгээр шалгарсан бүрэлдэхүүн сургуулийн захиралууд доктор Ц.Дэлгэрсайхан /БаС/, дэд проф. Г.Цогзолмаа /БоСС/, проф. Ж.Батбаатар /НХУС/ нар хүрэлцэн ирж оролцов. 
Энэ үеэр МУБИС-ийн захиргаа болон Ахмадын зөвлөлөөс "... бид, улс нийгэм, орчин нөхцөл, цаг үеийн онцлог үйл явцад зохицуулан ахмад багш, ажилтнуудтайгаа улам бүр нягтран, тэдний төлөө хамтран ажиллагаагаа эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ахмад багш, ажилтнуудад нэг удаагийн тэтгэмж 35000 төгрөг олгохоор МУБИС-ийн захирлын тушаал гарсан. Үүнийг ахмадуудад хүргэх ажлыг тэдний утасны дугаар, цахим хаяг зэргийг авч, хүн бүрт цахим хэлбэрээр хүргэж зохион байгуулахаар шийдвэрлэж байгаагаа дуулгалаа. Ингээд үргэлж залуу хойчдоо үлгэр жишээ болж шилдэг болохоо харуулж явдаг тэргүүний ахмадын хамт олон болон МУБИС-ийн үе үеийн ахмадууддаа талархал илэрхийлж, сайн сайхныг ерөөе.