МУБИС 352 онлайн хичээлтэй боллоо


 “Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” МУ-ын Засгийн Газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот  тогтоолын дагуу Их дээд сургууль, МСҮТ-ийн сургалтыг 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан МУБИС бакалавр, магистр, докторын оюутнуудаа сургалтын үйл ажиллагаанд тасралтгүй хамрагдан оролцох боломжийг олгох зорилгоор дараах хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд: 
1. МУБИС-ийн Сургалтын удирдлага мэдээллийн систем (СУМС) болон бусад цахим сүлжээ ашиглан багш оюутнууд мэдээлэл солилцох, дасгал, даалгавар хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна. 
2. Багш нар СУМС ашиглан өөрсдийн зааж буй хичээлийн цахим сан бүрдүүлэх, иж бүрэн онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар нийт онлайн хичээлийн тоо 352-т хүрч, контентын тоо 565 болж, тэдгээр хичээлийг 8-н бүрэлдэхүүн сургуулийн давхардсан тоогоор 22152 оюутан судалж байна. 
 
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР,  БАГШИЙН ХӨГЖЛИЙН АЛБА