МУБИС-ийн БАГШИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО


ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн (докторын зэрэгтэй бол давуу тал болно) их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос болон бусад), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын мэдлэгтэй, мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролын шинэчлэлд нээлттэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багшийн ёс зүйг сахидаг байх 

Бүрэлдэхүүн сургууль

Мэргэжлийн чиглэл

Багшийн тоо

Тусгай шаардлага

1

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

Сэтгэл судлал

1

  Сэтгэл судлал (сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр       мэргэшсэн бол давуу тал болно) мэргэжлээр төгссөн,  магистр     буюу түүнээс дээш зэрэгтэй, англи орос хэл болон бусад гадаад   хэлний тодорхой түвшний мэдлэгтэй, багшлах ажлыг хийсэн   туршлагатай, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр   соёлтой багшийн ёсзүйг эрхэмлэдэг байх

2

Биеийн тамирын сургууль

Сагсан бөмбөгийн багш

        1

 

 Сагсан бөмбөг, спорт тоглоомын багш дасгалжуулагчаар   төгссөн, спортын мастер болон түүнээс дээш зэрэгтэй,  их дээд   сургуульд багшилж байсан туршлагатай, магистр болон түүнээс   дээш  зэрэгтэй байх

3

Боловсрол судлалын сургууль

Тусгай хэрэгцээт боловсрол

1

  1. Тусгай хэрэгцээт боловсролын бакалавр, согог зүйч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй 
  2. Тусгай боловсролын чиглэлээр мэргэшсэн, (дохионы хэлний мэдлэг, харилцааны чадвартай бол давуу тал болно) багшлах ажлын 5-аас доошгүй жилийн туршлагатай,   бакалавр, магистрын түвшинд сургалт зохион байгуулах, ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насанд хүрэгчдийн нөхцөл байдлыг ойлгодог тэдэнд туслах хүсэл тэмүүлэлтэй, энэ чиглэлийн  сайн дурын болон  ажлын туршлагатай
  4. Багшлах болон судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой, эрдэм судлалын ажлыг бие даан явуулах, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах чадвартай байх
  5. 1-2 гадаад хэлний яриа, бичгийн дундаас дээш түвшний чадвартай, судалгааны болон мэдээллийн эх сурвалжуудыг ашиглах түвшинд гадаад хэлийг эзэмшсэн байх
  6. Компьютерийн хэрэглээний болон судалгааны программууд дээр ажиллах чадвартай

Боловсролын удирдлага

1

 Боловсролын бодлого, эрхзүй, менежментийн хичээлүүд заах   чадвартай, судалгааны ажил удирдах, мэдлэг чадвар   туршлагатай,  англи болон бусад гадаад хэлний ахисан   түвшний  мэдлэгтэй, докторын зэрэгтэй байх

НИЙТ 4  БАГШ

Бүртгэл: 2020 оны 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд  /Ажлын өдрүүдэд 0900-1730-д/ МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:

  • CV монгол хэлээр
  • Бакалавр, магистр докторын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар            
  • Шалгалтын хураамж 20.000 төгрөг /Хаан банк 5031749242/ төлсөн баримт

Шалгалт: 2020 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд дараах чиглэлээр явагдана.

Үүнд:                                                                      

1.Ярилцлага

2 .Мэргэжлийн шалгалт

3. Гадаад хэл /Англи болон орос хэл/-ний шалгалт

4. Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадварын шалгалт

5. Боловсрол судлалын орчин үеийн асуудлуудын шалгалт

6. Нэгдсэн ярилцлага                                                                               

Жич: Тухайн шалгалтандаа тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шатны шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгох боломжгүй болохыг анхаарна уу.

 Холбогдох утас:311547, 99144144, 99957309

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба