“Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-той хамтарсан уулзалт, өдөрлөг зохиов


“Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”, БоСС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим хамтран МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандахын дэмжлэгтэйгээр МУБИС-ийн багш, мэргэжилтэн, номын санч, оюутнуудад “Харааны бэрхшээлтэй оюутнуудын сурах орчин, тэдний хүртээмжтэй сурах бичиг гэж юу вэ?” уулзалт, өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн захирал Б.Ганзориг үг хэлсэн ба “Харааны бэрхшээлийн онцлог ба харааны бэрхшээлтэй оюутнуудад суралцахад тулгарч буй бэрхшээл” сэдвээр, МСҮТ-ийн хүртээмжид технологийн багш Ш.Очирдагва “Харааны хүний уншиж мэдэх эрх”, “Хүртээмжтэй сурах бичиг гэж юу вэ?”, “Марракешийн гэрээний тухай”, МУБИС-ийн НХУС-ийн 2-р курсийн оюутан Т.Эрхэс “Epub хүртээмжтэй ном сурах бичиг хэрэглэх нь” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо солилцлоо.


Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим