БЗД-ийн төгсөх ангийн багш нар хүрэлцэн ирэв


МУБИС-ийн Оюутны хөгжлийн албанаас Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги удирдаж буй багш нарт "Багш мэргэжил, сургууль сурталчлах" арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, ОХА-ны дарга доктор Г.Батсуурь нар оролцон багш нарт сургуулийнхаа өнөөгийн байдал, шинэчлэл өөрчлөлтийн талаар танилцуулан тус дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран ажиллах гэрээний хүрээнд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Т.Дуламрагчаа