МУБИС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


  • Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.msue.edu.mn хаягаар бүртгэнэ.
  • 2019-2020 оны хичээлийн жилийн өвлийн улирлын Магистр, Докторын хөтөлбөрийн сургалтын бүртгэл 2019 оны  11 сарын 1– ээс 2019 оны 12 сарын 1 хүртэл явагдана.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож, шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Эхний семестрийн хичээллэх хугацаа: 2019 оны 12 сарын 9-ээс 2020 оны 1 сарын 31 хүртэл
  • Эхний семестрт 12 кредит судална
  • Бүртгэл дууссаны дараа 12 сарын 1-2-нд бүртгүүлсэн цахим хаягаар сургалтын талаарх мэдээллийг илгээнэ

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

Докторт элсэх оюутнууд:

  • Магистрын  дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.

Магистрт элсэх оюутнууд:

  • Бакалаврын  дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ. /Голч оноо хүрээгүй тохиолдолд шалгалт өгнө/
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.

Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.Үүнд:

  • Цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
  • Бакалавр болон магистрын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт /төлбөр төлөх данс ХААН банк 5031749242 код 19/   

Холбоо барих утасны дугаар: 311547, 77775115-1039