"Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт хурал болов


МУБИС, Боловсрол судлалын сургууль, Боловсрол судлал, аргазүйн тэнхим хамтран уламжлал болгон зохион байгуулдаг магистрант, докторантуудын Эрдэм шинжилгээний хурал энэ жил "Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл" сэдвийн хүрээнд 2020-01-10 нд А200-д амжилттай болж өндөрлөв. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, БоСС-ийн захирал доктор, дэд профессор Г.Цогзолмаа, БСАЗТ-ийн эрхлэгч доктор Г.Баярмаа нар хүрэлцэн ирж оролцогчдод амжилт хүссэн юм. Энэ удаагийн хуралд урилгаар Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Батхуяг "Боловсролд хандах хандлага, сэтгэлгээгээ шинэчлэх асуудалд" сэдвээр, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Пүрэв "Боловсролын хүн судлал, Монгол хүний суралцах үнэт зүйл" сэдвээр тус тус зочин илтгэл тавив. Тус магистрант, докторантын Эрдэм шинжилгээний хурал нь 3 салбар хуралдаанаар хөтөлбөрийн дагуу үргэлжлэн хэлэлцүүлэг хийснээр өндөрлөв.
Ингээд хурлыг зохион байгуулагч эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж, судлаач оролцогч нарт айлчлан ирсэн 2020 онд судалгаа шинжилгээний ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа