СХБХА-наас мэдэгдэл гаргалаа


МУ-ын ЗГ-аас 2020 оны 3 дугаар сарын 30 хүртэл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан МУБИС-ийн энэ улиралд сонгогдсон 1219 хичээлийг 447 багш 8065 оюутанд онлайн хэлбэрээр хичээлийн агуулгыг хүргэн, дасгал даалгавар өгч, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд 1219 хичээлийн 5631 агуулгыг давхардсан тоогоор 55340 оюутан МУБИС-ийн Сургалтын удирдлага мэдээллийн системд хандаж судалсан байна. Мөн facebook болон олон нийтийн сүлжээгээр багш нар бүлэг үүсгэн давхар ажиллаж, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөдөө орон нутгийн интернетийн хурд, хүртээмж, чанарын байдлаас шалтгаалан хичээлийн хоцрогдол гарч байх магадлалтай тул хаврын улирлын төгсөлт болон шалгалтыг хойшлуулахгүйгээр онлайн хичээлийг бататгах 2 долоо хоногийг танхимын сургалт эхлэх үед зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Багшлах дадлага хийх болон төгсөх ангийн оюутнууд онлайн хичээлийг 1 долоо хоногт бататган судлах бөгөөд бямба гаригуудад хичээллэнэ. Шалгалт болон бие даан гүйцэтгэсэн ажлыг үнэлэхдээ онлайн сургалтыг бататгах агуулгын нөхөлт хийсний дараа 4 дүгээр сарын 13-аас хойш зохион байгуулах болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба