Хөтөлбөрийн агуулгыг чанартай хүргэхээр ажиллаж байна


МУБИС-ийн захиргаанаас цаг үеийн байдалтай уялдуулан оюутан, суралцагчдынхаа төлөө дараах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Үүнд:
- Сургалтын удирдлага мэдээллийн системээ ашиглан онлайн сургалтыг тасралтгүй явуулж байна.
- МУБИС-ийн II улиралд сонгогдсон 1219 хичээлийн 5631 цахим агуулгыг давхардсан тоогоор 55340 оюутан судалж байна.
 
- МУБИС-ийн хаврын төгсөлтийн хугацааг хойшлуулахгүйгээр цахим хичээлийг бататган судлах 2 долоо хоногийг нэмлээ.
- МУБИС-ийн Багшлах дадлага хийх болон Төгсөх ангийн оюутнууд IY болон Y сард бямба гаригт хичээллэж, хөтөлбөрийн агуулгыг оюутан суралцагчдад чанартай хүргэхээр ажиллаж байна.
 
МУБИС-ийн захиргаа