Жинжү Боловсролын их сургуультай хамтарсан төслийн номын нээлт


БНСУ-ын Боловсролын яамны Глобал боловсролыг дэмжих төслийн хүрээнд БНСУ-ын Жинжү Боловсролын их сургууль, МУБИС-ийн Багшийн сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хэрэгжүүлж буй Монголын бага ангийн багш нарт зориулсан "Математик, Байгалийн ухааны хичээлээр сургалтын контент хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх” төслийн хүрээнд Бага ангийн багш нар болон тус мэргэжлээр суралцагч оюутан залууст зориулагдсан 4 багц сурах бичиг, гарын авлага номын нээлт Багшийн сургуулийн өргөтгөлд амжилттай боллоо. Номын нээлтийн арга хэмжээнд 3 байгууллагын удирдах ажилтнууд болон төслийн багийнхан, талуудын багш, ажилтнуудын төлөөлөл оролцон, харилцан талархлаа илэрхийлж, дараа дараагийнхаа ажилд амжилт хүсэцгээлээ. МУБИС Жинжүгийн Боловсролын их сургуультай өнгөрсөн 3 жилийн хугацаанд өндөр үр бүтээлтэй хамтран ажиллаж, Бага боловсролын багш нар болон оюутан суралцагчдад зориулсан нийт 10 гаруй ном, сурах бичгийг хоёр талын профессор багш нар, редакторуудтай хамтран хэвлүүлж нийтийн хүртээл болгоод байгаа ба оюутан, багш нараа солилцон харилцан туршлагаа хуваалцаж багш нарын мэргэжлийг дээшлүүлээд байна. Талуудын цаашдын хамтын ажиллагаанд улам их амжилтыг хүсье.

Т.Дуламрагчаа