Албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж эхлэв


МУ-ын Засгийн газар болон БСШУСЯ-наас "Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУБИС-ийн захирлын тушаалаар ажлын комисс байгуулагдан уг ажлын комиссын албан даалгавар МУБИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулиуд, алба нэгжүүд болон Хичээлийн, Оюутны байруудад хүргэгдэн хэрэгжиж эхэллээ. Ажлын комиссын төлөөлөл 1-р сарын 29 нд ажлын төлөвлөгөөний дагуу МУБИС-ийн зарим Оюутны болон Хичээлийн байруудаар явж албан даалгаврын хэрэгжилтийн байдалтай танилцав. Энэ үеэр тус халдварт өвчнөөс сэргийлэх зурагт хуудсыг өөрийн хэвлэх цехэд хэвлүүлэн тус байруудад байрлууллаа.