U-Arctic холбооны төлөөлөлтэй онлайн хурал хийлээ


МУБИС-ийн төлөөлөл Европын Хойд бүсийн их, дээд сургуулиудын холбоо болох U-Arctic-ийн төлөөлөлтэй МУБИС-ийн Зайн сургалтын төвд онлайн хурлыг амжилттай зохион байгууллаа. Уг онлайн хуралд Лафландын их сургуулийн Инклюзив боловсролын тэнхимийн ахлах багш Сүви Лаккала болон бусад багш нар, МУБИС-иас Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Ц.Бурмаа, Англи-Герман хэлний тэнхимийн эрхлэгч доктор Б.Болормаа, БоСС-ийн багш доктор Ч.Байгалмаа, Англи хэлний тэнхимийн багш доктор О. Мягмарсүрэн, СөБС-ийн багш доктор Б.Төртогтох, Гадаад харилцааны албаны дарга доктор Д.Үүрийнтуяа нар оролцов. Хурлын зорилго нь уг холбоонд МУБИС-ийн сургалтын үйл ажиллагааг танилцуулах, цаашид тус холбоонд элссэн бусад сургуулиудтай хамтарч ажиллах чиглэл тодорхойлох байв. Хурлаар холбооны бусад сургуулиудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, онлайн сургалт зохион байгуулах, багш оюутан солилцоо, хамтарсан судалгаа хийх зэрэг өргөн талбарт хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцлоо. МУБИС-ийг төлөөлөн хуралд оролцсон багш нарыг цаашид хамтран U-Arctic холбооны сургуулиудтай  хамтарч ажиллах талаар Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаа чиглэл гарган, үүрэгжүүллээ. 


Гадаад харилцааны алба