Хариуцлагатай жижүүрүүдийг сунган ажиллуулж эхэллээ


МУБИС-ийн захиргаа CoVid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гаргасан Захирлын А/44 тоот тушаалаар байгуулагдан ажиллаж байсан хариуцлагатай жижүүрийн хуваарийг Захирлын А/47 тоот тушаалаар 2020 оны 4-р сарын 30 хүртэл сунгаж ажиллуулахаар болсон бөгөөд хавсралтаар батлагдсан хариуцлагатай жижүүрүүд МУБИС-ийн Хичээлийн, Оюутны, Багш ажилчдын бүх байрууд болон Номын сангийн байрын Захирлын А/47 тушаалын 5 дахь заалтын хэрэгжилтийн байдалд хяналт тавин ажиллаж байна.