“Миний Монгол”сэдэвт гэрэл зургийн уралдааны шилдэгүүд


МБУС-ийн Биологийн тэнхимээс жил бүрийн 11-р сард тохиодог “ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙН ӨДӨР” үйл ажиллагааг 2019 оны 11-р сарын 11-ээс 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1) Биологийн тэнхмийн оюутан Ч.ҮҮРИЙНТУЯА-ийн “Зүрхэнд Буйлах Нутаг” гэрэл зураг, уран зохиолын үзэсгэлэн.
2) “БИД ЗАЛУУ БИОЛОГИЧ-3” мэргэжлийн олимпиадыг 1 болон 2 курсын оюутнуудын дунд зохиож, эхний гурван байрыг курс тус бүрд тодруулав.
Биологи-1 курс ангилалд: М. ДАВАА, Н. УРАНГОО, Г. ЦЭНДСҮРЭН нар 1-р, 2-р, болон 3-р байрыг эзэлсэн бол, Биологи-2 курс ангилалд: н. БАЛЖИРМАА, Х. МӨНХСҮЛД, С.БЯМБАА нар 1-р, 2-р, болон 3-р байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
3) “Миний Монгол”сэдэвт гэрэл зургийн уралдааныг МУБИС-ийн оюутнуудын дунд нээлттэй зохион байгуулж, БАЙГАЛЬ, АМЬТАН, УРГАМАЛ гэсэн ангилалд 1-р болон 2-р байрыг эзэлүүлэн, шилдэг бүтээлээр Биологийн тэнхимд үзэсгэлэн гаргав.
БАЙГАЛЬ: 1-р байр Биологи-4 Ө.Пүрэв, 2-р байр Газарзүй-3 Э.Баасанжаргал
УРГАМАЛ: 1-р байр Биологи-4 Ц.Дашмаа, 2-р байр Биологи-4 С.Энхчимэг
АМЬТАН: 1-р байр Биологи-4 Ц.Дашмаа, 2-р байр Биологи-4 Ө.Пүрэв
4) Биологийн тэнхмийн “СУДЛААЧ ОЮУТНУУДЫН БҮТЭЭЛ” ханан илтгэлийн үзэсгэлэнг тэнхимд дэлгэв.
5) “МОНОС” грүппийн Эм судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Биологийн тэнхмийн төгсөгч, доктор А.Баянмөнх багш оюутнуудад “Байгалийн нэгдлийн судалгаа ба бүтээгдэхүүн гаргах боломж” сэдвээр илтгэл танилцуулж, оюутнуудтай санал солилцов.
6) МУБИС-ийн хүндэт доктор, АНУ-ын амьтан судлаач, доктор ноён Ричард Патрик Рийдинг (Richard P. Reading) Биологийн тэнхимийн багш оюутнуудад “Монголын болон Африкийн тас шувууны судалгаа, тэдэнд учирч буй аюул занал” сэдвээр илтгэл танилцуулж санал солилцов.
Дээрх үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллсан, Математик Байгалийн Ухааны Сургуулийн захиргаа болон Хөтөлбөрийн Албаны хамт олонд талархал илэрхийлье.

БИОЛОГИЙН ТЭНХИМ