Оxford ИС-ийн хэвлэлийн газрын төлөөлөгчид айлчиллаа


2020 оны 01-р сарын 09-нд Оxford ИС-ийн хэвлэлийн газрын Азийн орнууд хариуцсан менежер Мартен Куртис болон Монгол дахь төлөөлөгчийн газрын Аптон олон улсын боловсролын институтийн захирал Ж. Ганзориг, үүсгэн байгуулагч Энхтүвшин нар МУБИС-д зочиллоо. Уулзалтаар Оксфорд их сургуулийн эрхлэн гаргаж буй англи хэлний мэргэжлийн болон академик сурах бичгийг МУБИС-д нэвтрүүлэх, МУБИС-ийн Англи хэлний хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг олон улсын стандартад нийцүүлэх асуудлаар хамтран ажиллах тухай санал солилцлоо. Ялангуяа EAP буюу Академик англи хэлний мэдлэг олгох хөтөлбөр, сурах бичигт тулгуурлан багш нар болон оюутнуудад сургагч багштай сургалт зохион байгуулах тал дээр МУБИС-ийн саналын дагуу сургалт зохион байгуулах боломжтой тухай онцлон танилцууллаа. МУБИС-ийн зүгээс зөвхөн оюутан, багш нараар хязгаарлахгүй удирдлага болон мэргэжилтэн, ажилтан албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтад МУБИС-ийг төлөөлж Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц. Бурмаа, Сургалтын хөтөлбөр, Багшийн хөгжлийн албаны дарга Н. Мягмарцоож, Багшийн хөгжлийн төвийн дарга А. Туяа, Гадаад харилцааны албаны дарга Д. Үүрийнтуяа болон гадаад харилцааны албаны мэргэжилтнүүд оролцлоо. 

Гадаад харилцааны алба