“Англи хэл, Code & Typing” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна


Нийслэлийн шилдэг сургууль МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 2-р ангийн сурагчид АНГЛИ ХЭЛНИЙ хичээл дээрээ. Тус ЕБС-иас сургалтынхаа чанарыг дээшлүүлэхээр олон талт хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Тэдгээрийн нэг нь сурагч, багш нарынхаа Англи хэлний боловсролыг дээшлүүлэх “Англи хэл, Code & Typing” сургалтыг дэд бүлгүүдээр шинээр байгуулагдсан “SMART” том болон жижиг танхимуудадаа амжилттай зохион байгуулан багш нар, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, сургалтын явцын мэдээллийг тогтмол өгч, үр дүнг тооцон ажиллаж байна. Түүнчлэн “Stem brainy tech mongolia” ХХК-тай хамтран 1-р ангид “Эх хэл ба Сэтгэлгээ”, “Математик ба Дүрслэх урлаг” хөтөлбөр,  II-Y ангид “STEAM нэгдмэл арга зүй”, “Raz-Plus”, “Цахим тайлагдал-Code&Typing” хөтөлбөрийг нийт 461 хүүхдэд амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Энэ удаа биднийг очиход тус ангийн Англи хэлний хичээлийг НХУС-ийн Англи-Герман хэлний тэнхимийн 3-р ангийн оюутан Айкүлин Англи хэлний дагалдан суралцах дадлагын хичээл зааж буйтай нь таарав. Тэрээр бяцхан сурагчдад идэвхтэй сургалтын аргыг хэрэглэн хичээлийг ихэд сонирхолтой зааж буй харагдаж анзаарагдан сурагчид болон оюутнаар бахархах сэтгэгдэл төрж байлаа. Хичээлийг тэнхимийн эрхлэгч Б.Болормаа, ЕБС-ийн Англи хэлний багшийн хамт ажиглан зөвлөж байв. Ингээд Эрдэмтэн багш нар, сурагч дүү нартаа амжилт хүсье. 

Т.Дуламрагчаа