Кесао Шинохара физикийн сургалтын багаж бэлэглэв


Япон улсын Шинохара группын ерөнхийлөгч Кесао Шинохара Математик, Байгалийн ухааны сургуульд айлчилж "Моноцүкүри төв"-д өөрийн бүтээгдэхүүний дээж Физик сургалтын цогц багажийг бэлэглэлээ. Энэ үеэр МУБИС-ийн дэд захирал доктор Б.Сүхболд, МБУС-ийн захирал доктор дэд профессор О.Алтангоо, БССТ-ийн эрхлэгч акад Б.Жадамбаа, "Моноцүкүри төв"-ийн эрхлэгч профессор Р.Базарсүрэн нар болон Япон улсын “All Life Line Net” ТББ-ын ерөнхийлөгч проф. Такүо Кидокоро нар байлцав. Багаж хүлээн авсан профессор Р.Базарсүрэн хэлэхдээ: "Бидэнд хүлээлгэн өгсөн энэхүү цогц багаж нь ЕБС-ийн Физикийн сургалтад Механик, Цахилгаан, Гэрлийн үзэгдлийг судлахад чухал ач холбогдолтой төдийгүй тус багаж нь цахилгаан, хими, нарны үүсгүүрүүдтэй, FM радио, лед гэрэлтүүлэг бүхий цогцоороо байгаа нь онцлог юм. Бид баяртай байна" хэмээсэн юм. Дашрамд энэ багаж нь тус улсад онцгой байдлын үед өргөн хэрэглэгддэг ажээ. Ингээд Монголын ЕБС-ийн байгалийн ухааны сургалтын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэрээ олон жил оруулсаар яваа Япон улсын “All Life Line Net” ТББ-ын ерөнхийлөгч проф. Такүо Кидокоро сан болон Шинохара группын ерөнхийлөгч Кесао Шинохара нарт гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.

Т.Дуламрагчаа