Биеийн тамир, спортын багаж, аппаратууд хүлээн авав


Биеийн тамирын сургуулийн хамт олон Спортын шинжлэх ухааны:
- Бие бялдрын хөгжил /бүх нийтийн/
- Спортын Биомеханик /Өндөр зэрэглэлтэй тамирчдын/ -ийн судалгааны Ёвростандарт бүхий 10 нэр төрлийн 22 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ийнхүү хүлээн авч буй дээрх сургалт, судалгааны багаж, төхөөрөмжтэй болсноор:
- Биеийн тамир, спортын мэргэжлийн оюутан, суралцагчид
- Дээрх мэргэжлийн арга зүйчид, мэргэжилтнүүд
-Спортын дасгалжуулагчид багш нарт өндөр түвшний сургалт- судалгааны сургалт явуулах боломж бүрдэж байгаагаараа онцлог төдийгүй өндөр ач холбогдолтой юм. Энэхүү Биеийн тамир, спортын сургалт-судалгааны багаж хэрэгслэлийг хүлээн авах, гардуулахад БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Энхбаяр, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат, тус газрын мэргэжилтэн Б.Батцэнгэл болон МУБИС-ийн БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан, БТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Б.Бат-Отгон, Хөтөлбөрийн албаны дарга доктор Г.Батцэцэг, тэнхимийн эрхлэгч В.Лхамсүрэн, Д.Батболд нар төслийн ажилтнуудын хамт байлцав. Хүлээн авсан багаж төхөөрөмжүүдийн заримаас танилцуулбал:
- Биеийн бүтэц тодорхойлогч зөөврийн аппарат
- Үений өнцөг хэмжигч
- Нурууны динамометр
- Булчингийн хүч /биомеханик/ хэмжигч
- Гарын атгалтын хүч хэмжигч
- Ясны калибр
- Өөх, арьсны хэмжигч
- PC программ хангамж ... зэрэг бие бялдар, тамирчдын хурд, хүч, тэнцвэр, уян хатан чанар зэрэг олон талыг судалж, тогтоох мэргэжлийн нарийн багаж, аппаратууд багтжээ.