Төгсөгч докторууддаа баяр хүргэе


МУБИС-ийн докторантурын сургалтын бүрэн хөтөлбөрийг амжилттай дүүргэн 2019 онд докторын зэргээ хамгаалсан 10 эрдэмтэнд өнөөдөр докторын дипломыг гардуулан өгч баяр хүргэлээ. Үүнд: Боловсрол судлалын ухаанаар -7, Хэл шинжлэлийн ухаанаар-1, Хэл бичгийн ухаанаар-1, Сэтгүүл зүйн ухаанаар -1 эрдэмтэн тус тус төрж салбарт бүрийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажилд хувь нэмэрээ оруулахад бэлэн боллоо. Доктор (Ph.D)-ын дипломыг 
Батмөнх  овогтой  Дэлгэрмаа Хэл шинжлэлийн ухаанаар, 
Чулуунбаатар  овогтой  Энхбат Сэтгүүл зүйн ухаанаар, 
Батсүрэн  овогтой  Урангоо Хэл бичгийн ухаанаар,
Баярсайхан овогтой Нармандах Боловсрол судлалын ухаанаар, 
Лхамсүрэн овогтой Сарангэрэл  Боловсрол судлалын ухаанаар,
Хаянхярваа овогтой Мөнхтариа Боловсрол судлалын ухаанаар,
Хятад Улсын иргэн JILE  Боловсрол судлалын ухаанаар,
Батсуурь овогтой Сүхболд Боловсрол судлалын ухаанаар,
Гомбодорж овогтой Саранхүү Боловсрол судлалын ухаанаар,
Авид овогтой Гантуул Боловсрол судлалын ухаанаар тус тус гардаж авлаа. Шинэхэн төрсөн эрдэмтэддээ МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах Доктор (Ph.D)-ын дипломыг хуваарийн дагуу өнөөдөр гардуулан өгч баяр хүргэж, амжилт хүсэв. Төгсөгчдийн 5 нь МУБИС-ийн багш, удирдах ажилтан байлаа. Түүнчлэн төгсөгчид маань ШУТИС, СУИС болон бусад их, дээд сургууль, салбарын багш, мэргэжилтнүүд байгаад МУБИС-ийн захиргаанаас талархалтай байгаа илэрхийлж, цаашдаа ихийг бүтээхийг хүссэн юм. Ингээд докторын дипломоо гардан авсан бүх  эрдэмтэн төгсөгч нартаа халуун баярыг хүргэн, эрдмийн ажлын удирдагч нарт гүн талархал илэрхийлэхийн ялдамд нийт хамт олон болон гэр бүл, ойр дотно бүх хүмүүсийнх нь өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.