“Төрөлх хэлний хичээл” ОУ-ын уралдаанд амжилттай оролцжээ


ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын Багшийн коллежийн    багш бэлтгэдэг коллеж, их, дээд сургуулийн  оюутнуудын дунд  зохион  байгуулдаг “Төрөлх хэлний хичээл”  мэргэжлийн ур чадварын олон улсын хоёрдугаар уралдаан  2019 оны 11 сарын 11-16 хооронд   боллоо. Уг уралдаанд Монгол улсаас МУБИС-ийн Багшийн сургууль , МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль БНХАУ-аас Хулунбуирын  их сургууль,  Буриад улсаас   Буриад улсын  Багшийн  их сургууль,  Буриадын Багшийн коллеж,  Саха ( Якутия) улсын Намскийн Багшийн коллеж, Татарстан улсаас Казаны Багшийн коллеж, Лениногорскийн хөгжим-урлагийн Багшийн коллеж, Башкортостаны Стерлитамакского многопрофильного профессионального колледжа, Алтай улсын  Горно-Алтайн Багшийн коллеж, Тыва улсын Кызылийн Багшийн коллеж , Забайкальский крайн Агинскийн Багшийн коллеж,  Иркутск мужийн Боханскийн Багшийн коллеж зэрэг 8 улс, 2 мужийн 23 оюутан оролцлоо. Уралдаанд оролцогчид “Соёлын үнэт зүйлийг хадгалагч - багш” уран бүтээлийн танилцуулга, хичээл заалт болон хичээлээс гадуурх ажил, “Сайн биелүүлсэн оюутны төсөл” гэсэн гурван чиглэлийн дагуу өрсөлдөв.  Уг уралдаанд Архангайн Багшийн сургуулийн багш, бага боловсролын мэргэжлийн II дамжааны оюутан Т. Уранцэцэг сургуулиа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Оюутан Т.Уранцэцэгийн төсөл нь “Шилдэг инновацийн төсөл”-өөр шалгарч, “ Сургалтын явцад бэлтгэл сайн хангасан хичээл” номинацид дэд байр эзэллээ. Олон улсын уралдаанд амжилттай оролцсон Уранцэцэгтээ баяр хүргэж, сурлага  урлаг спортын өндөр амжилт хүсэн ерөөе.  Мөн уг уралдаанд оюутнаа амжилттай сайн бэлтгэсэн Байгалийн  ухааны тэнхимийн багш Б.Чимгээ, Б.Саранцацралт, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор  Б. Мөнхтуяа,  багш С.Нэргүйцэцэг, бага боловсролын тэнхимийн багш Л.Цэрэннадмид, Ч.Бадамсүрэн нартаа ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.  

Архангай дахь Багшийн сургууль