МУБИС-ийн "100 ХИЧЭЭЛИЙН АЯН"-ны 2020 оны шилдгүүд


МУБИС-иас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг "100 ХИЧЭЭЛИЙН АЯН" -ны 2019-2020 оны ШИЛДЭГ ХИЧЭЭЛҮҮД шалгарлаа. Тус аяны зорилго нь сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн агуулга, аргазүй, технологи, үнэлгээ бүхий хичээлийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих юм. Ингээд ШИЛДЭГ-үүдээр:
- Б.Сандагдорж, Азжаргал (МБУС, Математикийн тэнхим) "ЛОГИК ОЛОНЛОГИЙН ОНОЛ" хичээл,

- Н.Наранцогт, С.Борхүүхэн (МБУС, Химийн тэнхим ) “БОДИСЫН ЧАНАРЫН АНАЛИЗ” хичээл,

- Ц.Нямсүрэн,С.Эрхбаяр, Т.Батболд (МБУС, Мэдээлэл зүйн тэнхим) “КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ” хичээл,

- Д.Эрдэнэчулуун (БоСС, Сэтгэл судлалын тэнхим ) “СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ” хичээл,

- Н.Даваасүрэн (Багшийн сургууль, Бага боловсролын Монгол хэл, Нийгмийн ухааны тэнхим ) “ЗӨВ БИЧИХ ЗҮЙ, ЗӨВ ДУУДАХ ЗҮЙ” хичээл тус тус шалгарч МУБИС-ийн захиргаанаас тус бүр 2 сая төгрөгөөр урамшуулан шагнав. Батламж, шагналыг захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир, БХСХА-ны дарга доктор Н.Мягмарцоож нар гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүсэв. Ингээд шинэхэн 2020 оноо өндөр амжилтаар угтаж байгаа бүтээлч эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж, нийт хамт олон, шавь нарын тань өмнөөс баяр хүргэн, сайн сайхныг ерөөе.

Т.Дуламрагчаа