Өнөөдөр : 2016-06-27, Даваа

Үндсэн цэс
 
ЗАР :
Онцлох мэдээ
Элсэлт-2016
1 сар 19 өдрийн өмнө

дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ болов
1 сар 25 өдрийн өмнө
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль хамтран жил бүр МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр  уламжлал болгон зохион байгуулдаг 11 дэх  удаагийн бага хурлыг  “Боловсролын үнэлгээ” сэдвээр зохион байгуулав. Энэ удаагийн хурлын  онцлог нь  21-р  зууны чадвар чадамж, багш боловсролын  хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэх, боловсролын бүхий л шатны сургалтын хийгээд  багшийн ажлыг  үнэлж, дүгнэх асуудлаар  эрдэмтэн судлаачид, багш нарын судалгааны  ажлын үр дүнг  хэлэлцэж байгаагаараа  онцлог болсон юм. 

дэлгэрэнгүй
     
    Дүрстэй мэдээ
    Мэдээ мэдээлэл
    МУБИС-ийн багш О.Мягмарсүрэн АСЕМ-ын залуучуудын чуулга уулзалтанд оролцохоор болов
    4 өдөр 19 цагийн өмнө
    НХУС-ийн Гадаад хэлний төвийн багш О.Мягмарсүрэн АСЕМ-ын залуучуудын 7 дахь дэлхийн хэмжээний чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан байна. 2016 оны Монгол улсын хамгийн онцлох нэгэн үйл явдал нь ACEM буюу Ази, Европын дээд хэмжээний чуулга уулзалт Улаанбаатар хотноо болох гэж буй явдал юм. Энэ удаагийн АСЕМ-ийн чуулга уулзалт нь 11 дэх нь бөгөөд өмнө нь Азид-5 удаа, Европт-5 удаа тус тус зохион байгуулагджээ. Мөн энэ жил АСЕМ-ийн 20 жилийн ой тохиож байгаа аж.
    дэлгэрэнгүй
    МУБИС шилдэгээр шалгарчээ
    4 өдөр 20 цагийн өмнө
    МУБИС-ийн хамт олон 2016 оны хамгийн ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН байж чадав. 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын дунд МУЗН, Монголын доноруудын холбооноос сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, энэрэнгүй үйлсийг сурталчилах ажлын хүрээнд зохион байгуулсан Амьдрал бэлэглэх сайн үйлсийн аянд МУБИС-ийн оюутан, залуус идэвхтэй өргөнөөр оролцон 15 их, дээд сургуулиудаас ТЭРГҮҮН БАЙРТ шалгарч өргөмжлөл гардан авлаа. 
    дэлгэрэнгүй
    Докторын диплом гардуулав
    6 өдөр 17 цагийн өмнө
    МУБИС-ийн докторантурт суралцан эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан докторуудын дипломыг захирал проф. Д.Мөнхжаргал өнөөдөр гардуулан өгч баяр хүргэв. Үүнд:  Д.Базаргүр “Монголын дээд палеолитын үеийн дурсгалын судалгаа /40.000-12.000 жилийн өмнө/” сэдвээр Түүхийн ухааны, Р.Сарангэрэл “Монгол хэлний хоршоо үгийн бүтэц, утгын судалгаа” сэдвээр Хэл бичгийн ухааны,  О.Хатанболд “Монголын ардчиллын үнэлгээ: арга зүй ба кейс”  сэдвээр Улс төр судлалын ухааны ДОКТОР–ын зэрэг амжилттай хамгаалж  докторын дипломоо тус тус гардан авлаа.
    дэлгэрэнгүй
    Залруулга
    9 өдөр 16 цагийн өмнө
    Монголын Залуучуудын Холбооноос гаргасан “Хар жагсаалт-сонгууль 2016”-д МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалыг оруулж,  илт ташаа, ор үндэслэлгүй нэр дэвшигч мэтээр зарлан ташаа мэдээлж нэр төрд халджээ. Энэ талаар холбогдох байгууллагад хүргүүлсэн  шаардлагын  дагуу МЗХ-ноос залруулга ирүүлж, уучлалт хүссэнийг нийтлэв.
    дэлгэрэнгүй
    МУБИС төгсөгчдийн Эрдмийн баяраа тэмдэглэв
    9 өдөр 18 цагийн өмнө
    2015-2016 оны хичээлийн жилд төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ын нэгдсэн үйл ажиллагаа 2016 оны 6-р сарын 15-ны өдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Төгсөлтийн баярт МУБИС-ийн удирдлагууд, багш нар, ЕБС-ийн төлөөлөл, төгсөгчид, тэдний ар гэрийнхэн, найз нөхөд өргөнөөр хүрэлцэн ирэв.  Тус ЭРДМИЙН БАЯР-т МУГЖ, уртын дууч Н.Хонгорзул, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогчид, залуусын хайртай хамтлаг GUYS, мөн манай авяаслаг оюутан, багш нарын төлөөлөл ая дууны мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн юм.
    дэлгэрэнгүй
      Зургийн цомог
      МУБИС-ийн Лицей сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт.
      МУБИС " Хөгжмийн багш"-ийн ангийг нээв
      МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институтын нээлт. 2015 он
      “МОНГОЛ БОЛОН ТӨВ АЗИ” (XIX ЗУУНЫ СҮҮЛЧ, XX ЗУУНЫ ЭХЭН) ОУЭШХ БОЛЛОО
      ЭРДМИЙН БАЯР, ТӨГСӨЛТ-2015
      “МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 2015
      Бүрэлдэхүүн сургуулиуд
           

      Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
      Developed by:miniCMS™ v2