Эрдэм шинжилгээ, инновацын газар

Эрдэм шинжилгээ инновацын газар 

Тус газар нь  эрдэм шинжилгээ, инновацын  нэгдсэн бодлого боловсруулж, судалгаа, хөгжүүлэлтийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, судалгааг нийгмийн болон салбарын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, багш, суралцагчдын эрдэм шинжилгээний ажлын чадавхыг нэмэгдүүлэх, эрдмийн зэрэг, цолоо ахиулах,  бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний ажлын цахим бүртгэлийн систем,  үнэлгээний тогтолцоог багшийн хѳгжилд нийцүүлэх, оюуны өмчийг  бүртгэлжүүлэх, хамгаалах, өртөгжүүлэх,  дотоод, гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр санаачлах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, шинэ бүтээгдэхүүн, бүтээлч үйлчилгээг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, нээлттэй номын сангийн орчин бүрдүүлэх зэрэг ажлыг  нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.