БИДНИЙ ТУХАЙ

АЛСЫН ХАРАА

Багш боловсролын чанараар Ази тивд өрсөлдөхүйц их сургууль байх

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай, бүтээлч багш, боловсролын болон шинжлэх ухааны бусад салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргах

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсад багш бэлтгэдэг ууган сургууль болох МУБИС  анх 1951 оноос Улсын багшийн институт, 1959 оноос Улсын багшийн дээд сургууль, 1991 оноос Улсын багшийн их сургууль, 2003 оноос МУБИС болон өргөжин тэлж ирсэн. Өнөөдрийн байдлаар бакалаврын түвшинд 43 мэргэжлээр 11000 оюутан, магистр, докторын түвшинд 9000 орчим суралцагчид, 1500 гаруй гадаад оюутан, 900 орчим багш профессор, ажилтан ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. МУБИС бүрэлдэхүүний 7, орон нутагт салбар 2 сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг явуулж буй төрийн өмчит, тэргүүлэх их сургуулийн нэг билээ.

Манай сургуулийн профессор багш, судлаачид 2022-2023 онд Web of science, Scopus бүртгэлтэй сэтгүүлд эрдэм шинжилгээний 54 өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд 2023 оны байдлаар гадаадын Erasmus, UNISEF, ADB, JAICA, DANIDA, Нээлттэй нийгэм форум 17, ШУТ сан 5 зэрэг дотоодын нийт 62 төсөлд МУБИС-ийн багш нар ажиллаж байна.  

МУБИС улсдаа тэтгэлэгт хөтөлбөрөөр тэргүүлэгч бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг болон МУБИС-иас нийт 8 тэтгэлгийг жил бүр элсэгчдэдээ олгодог. Мөн оюутанд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. 252000 номын сан хөмрөг бүхий 5 салбар номын сан, 2950 оюутны багтаамж бүхий 11 оюутны дотуур байрын үйл ажиллагаа явуулж байна.

МУБИС нь олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN, ACQUIN байгууллагаар сургалтын 8 хөтөлбөр, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 30 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлээд байна.

Гадаад харилцааны хувьд 14 улсын 90 их дээд сургууль, боловсролын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд БНСУ, БНХАУ, Япон улс, ОХУ, АНУ, Польш улс, ХБНГУ, БНФУ, Австралийн холбооны улсын их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнээс БНХАУ-ын 9 их, дээд сургуультай 10 мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Манай төгсөгчдийн 78% нь байнгын ажлын байраар хангагддаг.