Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

ДОТООДЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл гэсэн үндсэн 3 хэлбэрээр явагдана.

Байгууллагын магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллага Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Урьдчилсан магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллагын шинээр нээх сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

БМИҮЗ-Д МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургуулийн нэр

Хөтөлбөрийн нэр

Индекс

МИ-ийн давтамж

Магадлан итгэмжлэлийн дуусах хугацаа

1

Багшийн сургууль

Багш, бага ангийн боловсрол
 

011302

2

2023.06.20

2

Багш, хөгжмийн боловсрол

011404

1

2025.06.04

3

Математик, Байгалийн ухааны сургууль

Багш, математикийн боловсро

011401

2

2023.09.30

4

Багш, мэдээлэл зүйн боловсрол

011403

2

2023.09.30

5

Багш, химийн боловсрол

011405

2

2024.09.30

6

Багш, биологийн боловсрол

011407

2

2024.09.30

7

Багш, физикийн боловсрол

011409

1

2024.09.30

8

Багш, газарзүйн боловсрол

011411

1

2024.09.30

9

 

 

Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль

Багш, монгол хэл- уран зохиолын боловсрол

011430

2

2025.06.04

10

Багш, гадаад хэлний боловсрол
/Орос хэлний багш/

011439

1

2025.06.16

11

Багш, гадаад хэлний боловсрол
/Хятад хэлний багш/

1

2025.06.16

12

Багш, гадаад хэлний боловсрол
/Япон хэлний багш/

1

2025.06.16

13

Багш, гадаад хэлний боловсрол /Солонгос хэлний багш/

1

2025.06.16

14

Багш, гадаад хэлний боловсрол /Герман хэлний багш/

1

2028.12.22

15

Багш, гадаад хэлний боловсрол /Англи хэл/

1

2028.12.22

16

Багш, Нийгмийн ухааны боловсрол /Нийгмийн ухааны багш/

011413

1

2026.04.15

17

Багш, Нийгмийн ухааны боловсрол /Түүхийн багш/

1

2026.04.15

18

Сэтгүүл зүй

032101

2

2025.06.04

19

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол 

011201

3

2025.06.04

20

Биеийн тамирын сургууль

Багш, биеийн тамирын боловсрол
 

011437

1

2025.06.16

21

Боловсрол судлалын сургууль

Багш, тусгай хэрэгцээт боловсрол

011428

1

2025.06.16

22

Багш, насан туршийн боловсрол

011426

1

2025.06.16

23

Сэтгэл судлал

031301

1

2025.06.16

24

Нийгмийн ажил

092301

2

2025.06.16

25

Боловсрол судлал

011101

1

2026.04.15

26

Дүрслэх, Урлаг технологийн сургууль

График дизайн

021106

1

2025.06.16

27

Хувцас дизайн

021202

1

2022.04.15

28

Багш, дүрслэх урлагийн боловсрол 
 

011419

1

2026.04.15

29

Багш, дизайн зураг зүйн боловсрол

011422

1

2026.04.15

30

Багш, дизайн технологийн боловсрол

011420

1

2026.04.15

 

 ОЛОН УЛСЫН ASIIN – ИЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Олон улсын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллага нь инженер, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцах хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн агентлаг (ASIIN) нь 1999 оны 7-р сард байгуулагдсан ашгийн бус холбоо бөгөөд энэ нь инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, компьютерийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд тэргүүлэгч юм.

ACQUIN-ИЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

АCQUIN нь 2001 онд байгуулагдсан, өдгөө эрдмийн бүх л салбарын магадлан итгэмжлэлийг гүйцэтгэдэг, зөвхөн Герман төдийгүй Европ болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм. ACQUIN нь Европын боловсролын чанарын баталгаажуулалтын нэгэн гол төлөөллийн хувьд Европын магадлан итгэмжлэлийн ESG (European Standards and Guidelines) стандартыг хэрэгжүүлдэг. Тиймээс тус байгууллага ESG стандартад нийцтэй шалгуур шаардлагаар, чанарыг баталгаажуулдаг бусад байгууллагуудтай хамтарсан магадлан итгэмжлэл хийх, харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой.

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Бүрэлдэхүүний сургууль

Олон улсын байгууллага

Индекс

Хөтөлбөрийн нэр

Мэргэжлийн нэр

Хүчинтэй хугацаа

1

Математик, байгалийн ухааны сургууль

ASIIN

011401

Багш,математикийн боловсрол

Математикийн багш

2018-2023

2

ASIIN

011403

Багш,мэдээлэл зүйн боловсрол

Мэдээлэл зүйн багш

2018-2023

3

ASIIN

011405

Багш, химийн боловсрол

Химийн багш

2019-2024

4

ASIIN

011407

Багш, биологийн боловсрол

Биологийн багш

2019-2024

5

ASIIN

011409

Багш, физикийн боловсрол

Физикийн багш

2019-2024

6

ASIIN

011411

Багш,газарзүйн боловсрол

Газарзүйн багш

2019-2024

7

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

ACQUIN

011436

Багш, гадаад хэлний боловсрол

Англи хэлний багш

2021-2028

8

ACQUIN

Герман хэлний багш

2021-2028