"Тэгш хамруулах багшийн боловсрол" төслийн баруун бүсийн сургалтыг зохион байгууллаа

2022.03.29 00:00 Үйл явдал

MELINC "Тэгш хамруулах багшийн боловсрол" төслийн баруун бүсийн сургалтыг Ховд аймагт 2022- оны 3-р сарын 24, 25 ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Сургалт нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн хөтөлбөрийг ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛ-ын үзэл баримтлал, онол практикийн агуулгаар баяжуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Сургалтыг МУБИС-ийн багш MELINC төслийн зохицуулагч, МУБИС, Нагояагийн их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч доктор Д.Одгэрэл, Боловсрол судлал, аргазүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд проф. Г.Баярмаа нар болон Ховд их сургууль, Дорнод их сургуулийн багш нар хамтран амжилттай зохион байгуулав.