МУБИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл сонгогдлоо

2024.04.17 10:33 Үйл явдал

Дээд боловсролын тухай хуулийн 26.3-д төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна гэж заасан байдаг байна.

МУБИС-ийн Удирдах зөвлөл дэх МУБИС-ийн төлөөллийг сонгох сонгуулийн удирдамжийн 3.1-д заасан Багшийн төлөөллийг сонгох сонгуулийг 2 үе шаттай зохион байгуулж, салбар болон бүрэлдэхүүн сургуулиас сонгогдсон багш нар хоёрдугаар шатанд нэр дэвшсэн юм. Сонгуулийн сүүлийн шатыг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар зохион байгуулж, дүн гарлаа. 

Багшийн төлөөлөлд

НХУС   С.Амартүвшин

МБУС    Т.Гансүх

ДУТС     Д.Сэрээтэрдорж

СӨБС    Б.Жавзандулам

БС         Б.Булган

БТС       С.Туул

БоСС     Т.Цэндсүрэн

Архангай БС   Ц.Оюунчимэг

БӨБС  Э.Болортуяа нарын 9 хүн нэр дэвшсэн бөгөөд сонгуульд саналаа өгсөн ирц 61,6% байсан юм. Сонгуулийн дүнгээр НХУС-ийн багш, дэд профессор С.Амартүвшин 26 хувь, МБУС-ийн багш, доктор Т.Гансүх 25 хувиар тус тус МУБИС-ийн Удирдах зөвлөл дэх МУБИС-ийн Багшийн төлөөлөлд сонгогдлоо.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлд

МБУС    В.Гүндэгмаа

НХУС    Т.Мөнхнаран

СӨБС    Н.Түвшинлхагва

БТС       Ш.Энхбүрэн нар нэр дэвшсэн бөгөөд сонгуульд саналаа өгсөн ирц 62,3% байсан юм. Сонгуулийн дүнгээр МБУС-ийн багш, доктор В.Гүндэгмаа 43 хувиар МУБИС-ийн Удирдах зөвлөл дэх МУБИС-ийн Багшийн төлөөлөлд Үйлдвэрчний эвлэлийн хорооноос сонгогдлоо.

Сонгогдсон гишүүддээ амжилт хүсье.