ЕБС-иудад “МУБИС-тай танилцах өдөрлөг”-ийг зохион байгуулж байна

2024.04.17 11:17 Үйл явдал

МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтэс, бүрэлдэхүүний сургуулийн Хөтөлбөрийн албадууд хамтран “МУБИС-тай танилцах өдөрлөг”-ийг нийслэлийн ЕБС-иудад зохион байгуулж байна. Тус өдөрлөгөөр МУБИС-ийн мэргэжилтнүүд хөтөлбөр, мэргэжлүүдийн талаар сурагчдад дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгч, оюутны төлөөллүүд сурч буй мэргэжлийн чиглэлийнхээ хүрээнд байгалийн ухааны туршилт, уран бичлэг, зугаатай дасгал, сэтгэл зүйн тест, мэргэжил сонгох зөвлөгөө зэргийг сурагчдад таниулж байна.

Танилцуулах өдөрлөгийн баг СХД-ийн 153-р сургууль, СБД-ийн 3-р сургууль, 57-р сургууль, БЗД-ийн 97, 78-р сургуулиудад ажиллаж, нийт 500 гаруй ЕБ-ын ахлах болон төгсөх ангийн сурагч, багш нарт мэдээлэл, зөвлөгөө өглөө.

МУБИС-ийн баг хуваарийн дагуу ЕБС-иудад үргэжлүүлэн ажиллаж байна.