“Вопросы русского языка в меняющемся мире: традиции и инновации в методике преподавания” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVII хурал боллоо

2024.04.22 16:02 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их Сургуульд 2024 оны 04-р сарын 19-ний өдөр “Вопросы русского языка в меняющемся мире: традиции и инновации в методике преподавания” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVII хурал боллоо. Хурлын зохион байгуулагчаар Монголын орос хэлний багш нарын холбоо, Улаанбаатар хот дахь Орос ордон, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, “Русский мир” фонд, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Сургууль тус тус хамтран ажиллав.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Кильпякова В.В., Монголын орос хэлний багш нарын холбооны дэд ерөнхийлөгч профессор С.Эрдэнэмаам, ОХУ-ын элчин сайдын яамны соёл, боловсролын асуудал хариуцсан атташе Латышева Н.Ю., “Русский мир” фондын эрхлэгч профессор Г.Туяа нар оролцсон юм.

Тус хуралд Монгол, ОХУ, Энэтхэг, Казакстан болон Узбекистан зэрэг улсын 20 гаран судлаач, эрдэмтэн багш нар хувиран өөрчлөгдөж буй цаг үеийн орос хэлний асуудал, заах арга зүйн уламжлал ба шинэчлэлтэй холбоотой сэдвийн хүрээнд илтгэлүүдээ хэлэлцүүллээ.  

Хуралд оролцсон нийт эрдэмтэн судлаач, багш нар, хамтран ажилласан байгууллагын төлөөллүүдэд НХУС-ийн Орос хэлний тэнхимээс талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд амжилт хүссэн юм.