“БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-ИННОВАЦ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

2024.04.24 15:17 Үйл явдал

БШУЯ, төрийн өмчийн 6 их сургууль хамтран “Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” сэдвийн хүрээнд олон улсын хурал зохион байгуулж байна. Тус хурлын салбар хуралдаан болох “БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-ИННОВАЦ” сэдэвт хурлыг МУБИС-ийн эрдмийн хамт олон өнөөдөр зохион байгуулж байна.

Тус хуралд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Азербайжан, Бельги зэрэг 6 улсын эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлж, МУБИС-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ.