"Тэгш хамруулах багшийн боловсрол" сэдэвт Олон Улсын цахим сургалт боллоо

2021.06.03 21:13 Үйл явдал

Европын холбооны Эрасмус байгууллагын дэмжлэгтэйгээр “Тэгш хамруулах багшийн боловсрол” төсөл хэрэгжиж байна. МУБИС, Ховд ИС, Дорнод ИС болон Бельги улсын Верже их сургууль, Польш улсын Виалисток их сургууль хамтран "Тэгш хамруулах багшийн боловсрол" сэдэвт Олон Улсын цахим сургалтыг 2021-06-10-ны өдрийн Монголын цагаар 17.00 цагт эхлүүлэн амжилттай зохион байгуулав. Уг сургалтаар их, дээд сургуулиудын багш нарт тэгш хамруулах боловсролын талаарх ОУ-ын туршлагыг хүргэх, улмаар Монгол улс дахь тэгш хамруулах боловсролын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцож нэгдсэн ойлголттой болоход чиглэгдэх юм. Ингээд энэ удаагийн олон улсын сургалтыг амжилттай зохион байгуулсан МУБИС, Ховд ИС болон Дорнод ИС төслийн багийнхандаа, илтгэлээ хэлэлцүүлсэн МУБИС, Бельгийн Верже ИС, Польшийн Биаасток ИС, Архангельскийн ИС багш нартаа, сургалтад оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлье.